Зээл аваагүй нь “хохь чинь” уу?!

“Яс булаалдсан нохой шиг” гээд нулимж байгаа хүнтэй таарлаа. Ийм бодолтой яваа хүн Монголд хэчнээн мянга байгаа бол?!

Манай эрх баригчдын хийдэг нэг гол ажил нь сонгууль юмуу, томоохон баяр наадмуудын өмнө намдаа, өөртөө оноо авах гэж ард түмнээ ялгаварлан талцуулж, тохуурхан доромжилдог явдал. Өршөөлийн хууль гаргаж байгаа нь энэ гээд өөрсдийнхөө болон хамаатан садан, ойр дотныхоо бүхий л гэмт хэрэгтнүүдийг суллаад тавьчихна. Тэд нь дахиад л хүн ална, хүрээ тална. Тэр дунд зургаан удаа ялаас мултарсан хүн хүртэл явна.

Бас л хууль гаргана. Банкны өр зээлийг тэглэнэ гээд өөрсдийнхөө юмуу, өөрийн намын голдуу, өнөөх л хэдэн зуун сая, тэрбумаар нь залгичихаад ангайж суугаа нөхдийнхөө өрийг тэглэнэ. Арван тэрбум (10.000.000.000.000)-ынхаа өрийг банкаар хаалгачихсан Ц.Гарамжав авгай УИХ-д сууж байх юм. Зүгээр ч үгүй, үнэнийг нь илчилсэн сэтгүүлчдийг дарамталж загнаад сууж байгаа. Зургаан зуун хорин тэрбум (620.000.000.000.000)-ын өртэй “Капитал” банкаа дампууруулчихсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёстой л жаатай загнах авгай юм даа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Капитал” банкаа дампуурахаар нь над хамаагүй гэж загнаж байх юм. Тэр хүнд, арга хэмжээ авдаг зориг зүрхтэй аавын хүү Монгол Ардын Намд ч алга. Хууль хяналтын байгууллагад ч алга. Нэг л мэдэхэд “Капитал” банкны 620 тэрбумын өр тэглэгдчихсэн, Б.Ундармаагаас биш, бидний татварын мөнгөөр хаачихсан байна байх даа. Зөвхөн энэ 620 тэрбум төгрөг чинь л Монголын бүх төсвийн байгууллагын ажилтан, ажилчдын цалин, ахмадуудын тэтгэврийг хангалттай нэмчих мөнгө шүү дээ.

Хамгийн сүүлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан хүмүүсийн зээлийг тэглэх шинэ хувилбар гарч ирээд бужигнуулж эхлэлээ. Монголд 400 гаруй мянган тэтгэврийн өндөр настан байдаг гэнэ. Тэдний 233 мянга нь тэтгэврийн зээлтэй байгаа учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) шинэ жилийн босгон дээр хуралдаж, өнөөх 233 мянган ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэхээр зөвлөмж гаргаж. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээгээрээ, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн сүр дуулиантай зарлах нь тэр.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Зөвлөмж л гаргадаг субъект. Тэнд У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар багтаад гурвуулаа зөвлөмж гаргадаг. Тэр Зөвлөмжийг Засгийн газар зөвшөөрөх юмуу, үгүй юу?! Засгийн газар шийдвэрээ гаргалаа гэхэд УИХ-аар орж хэлэлцэгдэнэ. Өнөөх 75 гишүүн чинь батлах юмуу, үгүй юу?! Хөрөнгө нь гэх 700 гаруй тэрбум төгрөг бэлэн бус, 2020 оны төсөвт ч тусгагдаагүй, Сангийн сайд нь “төсөвт тодотгол хийхгүй” гэж гүрийгээд явж байгаа. Эрх баригчид бол “Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгоно” л гэж “үлгэр” яриад суух юм. Өнөөх, Салхитын мөнгөний орд нь шүүх дээр бөөн зарга болсон. Мөнгөтэй нь дийлэх үү, өнгөтэй нь дийлэх үү, өндөр албан тушаалтай нь дийлэх үү, “хэрүүлийн алим” байгаа нөхцөлд “Тэтгэврийн зээлийг маш яаралтай тэглэ!” гээд шавдуулж байгаа эрх баригчдынхаа учрыг олохоо болилоо.

Ганц л үнэн бий. Энэ бол сонгуулийн өмнөх шоу. Сонгогчдын саналыг худалдан авах МАНАН-мафийн шалгарсан арганы нэг. Ахмадууддаа тийм л сайн юм бол ноднин, уржнан МАХН-ынхны санал тавьж байх үед тэглэж байх нь яасан юм?!

Хөөрхийдөө, ядарсан ахмадууд л эдний “тархи угаах” амьд үзүүлбэр болох юм даа. Би, өвөлд нь хөлөө хөлдтөл, зунд нь хөлсөө шавхтал зогсож байж тэтгэврийн хэдэн төгрөгнийхөө барааг хардаг өндөр настны хувьд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван даргад доорх хэдэн зүйлийг сонордуулъя гэж бодлоо.

Нэгдүгээрт: Тэтгэврийн зээлтэй хүмүүс олон байгаа ч, тал хувь нь боломжийн амьдралтай, бүр сайд дарга нар, энэ олигархи баячуудын аав ээж, төрөл төрөгсөд зээл авсан байдаг юм. “Хүүхэддээ машин аваад өгчихлөө”, “Хүүгээ гэрлэхэд нь орон сууц өгчихлөө”, “Англи, Америкад сар зугаалаад ирлээ”. “Бали аралд гэр бүлээрээ амарлаа” гэсэн хүмүүс л байдаг шүү дээ. Хоногийн хоол нь тасрах гээд юмуу, гадаад дотоодод эмчлүүлэх гээд зээл авчихсан хүмүүс тун цөөхөн дөө. Би юу хэлэх гээд байна гэхээр тэтгэврийн зээл тэглэх нь зөв. Тэхдээ маш нарийн судалгааны үндсэн дээр эзнээ олж тэглэх ёстой юм.

Хоёрдугаарт: Тэтгэврийн зээл тэглэх сураг чинь аль жилийн өмнөөс чих дэлссэн. Автобусанд хоёр авгай: “Тэтгэврийн зээлийг хүчингүй болгох гэнэ ээ. Чи юм авч амжсан уу?” гэхэд нөгөөх нь “Арай л багадуулчихаж билээ” гээд жуумалзана билээ. Мэдээлэлд ойр байдаг, эрхэм дээдсийн гэр бүл, төрөл төрөгсөд, танил талууд бол аль хэдийнэ “хувиа борлуулж, довоо шарлуулсан” байх. Мэдээллээс хол, дээгүүр танил тал муутай, шударга талынхан нь зээл авахаа ч мэдэхгүй, авалгүй байсаар өнгөрөв бололтой. Ер нь тэгээд дарга сайд нар, баячуудын аав ээж, ах дүүсээс тэтгэврийн оочерт зогсож байгаа хүнийг би л хувьд хараагүй юм байна.

Гуравдугаарт: Тэтгэв­рийн зээл аваагүй, авч чадаагүй, тэр талаар мэдлэг ч үгүй, “Төр засагтаа өргүй явах юмсан, хорвоогоос буцахдаа үр хүүхдэдээ өр зээлийн дарамтгүй явах юмсан, яаж ийгээд хоногийн хоолоо залгуулж байгаад үхвэл болох нь тэр” гэсэн бодолтой 200 мянга шахам хүн тэтгэврийн зээл авалгүй хоцроод байгаа юмаа даа. “Улаан голоо тасартал, ул тавхайгаа элэгдтэл, улс орноо” гэж зүтгээд хохирч үлдэж байгаа энэ хоёр зуу орчим мянган хүнийг Монголын төр хохь чинь гээд үлдээх юм уу?! Энэ тэглэлтийг хоёр жилийн өмнөөс санаачилсан МАХН-ын удирдлагууд, аль болохоор ялгаварлахгүй хандахыг эрхэм дээдэст сануулаад тэтгэврийн зээл аваагүй үлдэж байгаа хүмүүст нь тус бүр нэг сая төгрөг олгоё гэсэн байна билээ. Зөв санаа л даа. Хүмүүс бол ганц сая төгрөг ч багадаж байгаа гэх.

Дөрөвдүгээрт: Заавал хэл амтай, “Хараалын бузар” шингэсэн Салхитын мөнгөний ордоос бонд гаргаж, хөрөнгийн эх үүсвэрээ босгох гээд байгаа нь ямар учиртай юм? Шунаг сэтгэлээр, хууль бус аргаар дэлхий даамгүй баяжчихсан, зуун жил идээд ч барахааргүй хөрөнгийг гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудад нуучихаад байгаа МАНАН-мафийнхны наад захын хэдэн хүний хөрөнгийг битүүмжлэхэд л хэдэн зуун тэрбум байтугай хэдэн их наяд хөрөнгө гарна даа. Та нар өөрсдөө хамсаатан нь юмуу, юунаас нь айгаад “Салхитын мөнгөний орд” гэж хашгиралдаад байгаа юм бэ? Энэ чинь, зүгээр л үлгэр сонсогдоод байна.

Тавдугаарт: Шинэ жилийн орой, Ерөнхийлөгч Х.Баттулга маань, ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэлээ хэмээн мэдэгдлээ. Төрийн тэргүүн хүн чинь, ҮАБЗ-ийн гуравхан хүний ярилцаад зөвлөмж гаргачихсан “нууц”ыг ингэж албан ёсоор зарлаж байж болдог юмуу? Цагаа олсон уу? Зөвхөн ард түмнээсээ оноо авахын тулд яаран ингэж дуугарав уу? Би бодохдоо, энэ чинь Сангийн сайд нь хүртэл мэдээгүй байгаа, улсын нууц баймаар юм. Хэрвээ албан ёсоор зарлах цаг нь ирвэл УИХ-ын дарга юмуу, Ерөнхий сайд мэдэгдэл хийх ёстой. Ер нь тэгээд энэ тэтгэврийн зээлийн тэглэлтийн асуудал чинь, хэдэн нам, хэдэн хүний оноо авах гэсэн, сонгуулийн өмнөх шоу шиг харагдаад байна. Ерөнхийлөгч нь, миний удирдсан ҮАБЗ ингэлээ гээд зарлачихлаа. Эрх баригч МАН бид мөнгийг нь гаргаж байгаа. Манай намын гавьяа  гэж шоудна. АН, бас л бидний гавьяа, хэдэн жилийн өмнө манай нам л энэ санаачилгыг чинь гаргаж байсан гэнэ.

Яг үнэндээ бол энэ санал санаачилгыг чинь нэлээн дээр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлага албан ёсоор гаргаад, хэрэгсэхгүй болохоор нь төрийн гурван өндөрлөгт бичгээр хүргүүлнэ билээ. Тэгээд л ҮАБЗ дэмжиж, Ерөнхийлөгч маань өндөр дуугаар зарласан даа. Гавьяа болохоор булаалддаг, гай болохоор зугтаадгаа боль л доо. Манай ард түмэн чинь ухаантай шүү. Ахмадуудад хайр зарлаад, сонгуулийн өмнө их оноо авчихна гэж бодож байгаа улс төрийн хүчнүүд, хувь хүмүүс горьдсоны хэрэггүй л баймаар юм.

Зургадугаарт: 700-800 тэрбум төгрөг гэдэг бол тоглоом биш. Аль ч эх үүсвэрээс гаргалаа гэсэн ард түмний л хөрөнгө. Та нарын, Үндсэн хуульд оруулахаасаа айгаад байгаа “ард түмний чинь хөрөнгө”. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж яарч сандраад байгаа хүмүүсийн дунд та нарын аав ээж, ах дүү төрөл садан байгаа нь мэдээж. Гэлээ ч энэ их хөрөнгийг ул суурьтай, аажуу уужуу, ялгаварлалгүй шийдэх хэрэгтэй юм л даа. Тэтгэврийн зээлээ тэглүүлэх гэж байгаа 200 мянга гаруй хүний чинь цаана хүүхэд, хөгшид, залуучууд нийлсэн гурван сая иргэн байгаа. Тэдний хувь заяаг гуравхан дарга сууж байгаад шийдчихэж, хохироочихож болдог юмуу?!

Долоо, найман зуун тэрбум төгрөгийг чинь ард түмнээсээ асууж, улс төрийн хүчнүүд, төр нийгмийн байгууллага, түүний зүтгэлтнүүдтэйгээ зөвлөж ярилцаад ухаалгаар шийдэж болмоор л юм. Гэтэл гурван дарга өдөр нь ярьж шийдчихээд, орой нь зарлачихаж байгаа нь дэндүү гоомой санагдаад байгаа юм. Долоо найман тэрбум бол бас яая гэхэв, долоо найман зуун тэрбум төгрөг гэдэг дэндүү их мөнгө шүү. Энэ их мөнгө эзнээ олж очих ёстой учраас хүмүүс харамсаад байгаа юм. Та нар бас, өөрсдийнхөө хүмүүсээр “Битгий барьц” гэж улиглуулахаа ч мартсангүй.

Долдугаарт: Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулгадаа нэг зүйлийг сануулмаар байна. Төрийн тэргүүн болох гэж, төв хөдөөгүй мацаж байхдаа таны амласан амлалтууд миний өмнө байна. Энэ амлалтуудыг чинь би бараг цээжилчихсэн юм. Өглөөд хэдэн тарни уншихдаа залгуулаад таны амлалтуудыг уншчихдаг. Та, ард түмнээ өр зээлгүй жаргаана гэсэн. Оффшорын их валютыг оруулж ирээд ард түмэндээ хүртээнэ гэсэн. “60 тэрбумынханд” арга хэмжээ авна гэсэн. Шүүх хуулийнхны “шүүсийг шахна” гэсэн. Бүгд худал болсон. Наад шүүх, прокурорынхон чинь МАНАН-мафийн толгойлогчдыг бараг бүгдийг зохион байгуу­лалттай оргуулаад гадагшаа гаргачихсан. Монголын мөнгө эздээ дагаад гадагшаа урсаад алга болсон. Энэ бүхнийг би юуны учир танд сануулж байна гэвэл, ядаж л оффшорынхоо тэр их валютыг оруулж ирээд өчүүхэн хэсгээр нь өндөр настныхаа  зээлийг тэглэчих л дээ. Танд эрх мэдэл нь бий. Шүүх, прокурорын удирдлагын хэдэн хүн таны л харцны аясаар хөдөлж байгаа нь нууц биш. Тун болмооргүй бол Улсын дээд шүүхийн дарга Х.Батсүрэнгээс эхлээд тэр “дарамтлуулаад байгаа” Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаа, “дарамтлаад” байгаа бүлэглэлийг нь зайлуулчих л даа. Ард түмэн яасан их баярлах бол.  Улс орон ч яасан түргэн дэвжиж дээшлэх бол!
 

Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-01-16 11:06:12
    yundaa baritsaad vheh geed baidiin be mongolchuud iim archaagui setgelgui baij bolohgui setgvvlch ni ch ter baritsaad vheh gd yum bichhiima
    59.153.85.123
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-13 05:00:00
    үнэхээр ядарсан нөхөд 3сая төг. авбал их юм,харин 6сая түүнээс дээш зээл авсан нөхөд бол задарсан нөхөд байна.Тийм ихийг яаж авсан юм бол,тэтгэвэр барьцаалж шүү...
    202.131.248.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-13 04:35:11
    баттулга мандтугай.хэн хэзээ ч ийм ш ийд.вэр гаргаж чадаагүй. чи .чадлаа баярлалаа мөнхийн ёрөнхийлөгч минь. нэгэнд нь чихэр нөгөөд нь цаас хахахахаха
    202.126.89.5
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2020-01-13 01:48:26
    Ипотекийн зээлийн хүүг л тэглээд өгч залуустай тус болооч.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин өндөр настан 2020-01-12 01:17:35
    Энэ хуулийг цэц дэмжвэл бүгдээрээ ипотекийн зээлийн ядаж хүүгийн нь тэглүүлэхээр ерөнхийлөгчид өргөх бичиг барья.
    202.126.89.34
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2020-01-11 07:59:41
    BATTULGIIN HEM HEMJEEG MAN SHIIDEH TUL MAN D HEREGTEI HUMUUSIIG ZEEL AVAHIILJ IRGEDEE ALAGCHLAN GADUURHLAADAA....ZEEL AVSAN N BAYRLAJ AVAAGUI N HOHI...
    124.189.133.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-11 07:53:28
    Шударга ёс бхгүй нийгэм. Тэхдээ төрийн хуулиар тэтгэвэр автобусны билет аваад амьдралаө залгуулаад, үр хүүхдүүдээрээ тэтгүүлээд амьд байгаа маань их аз шүү.
    139.5.217.32
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа 2020-01-11 04:51:39
    Оюунхорол, сарангэрэл нарын гаргаж буй 6 саяар өр хааж, зээл аваагүй тэнэг хөгшинд 1 сая хэмээх үнэт нэртэй цаас өгч байгаа нь инээдтэй байна. ухаан муу бна
    103.229.121.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-11 03:52:45
    Баттулга үнэхээр ухаантай, бизнес сэтгэхүйтэй хүн юм, МАН-ынхныг ёстой нэг далаар нь цэвэр тавилаа
    66.181.161.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зөнөг 2020-01-11 02:49:02
    баттулга мандтугай.хэн хэзээ ч ийм ш ийд.вэр гаргаж чадаагүй. чи .чадлаа баярлалаа мөнхийн ёрөнхийлөгч минь
    202.126.89.126
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2020-01-10 16:47:08
    Баттулгыг огцруулах ч багадна. Тэр монгол улсад маш муухай жишиг тогтоолоо. Чамд мөнгө өгнө чамд цаас өгнө би хаан гэдэг жишиг тогтоолоо.
    202.126.88.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2020-01-10 12:27:58
    Cecd gomdol gargah heregte. Undsen huulind bga undes ugsaa yu yu bilee sdaa ylgavarlaj bolhgu ged bichcen tegsen mortloo teruugeer ni bnga ylgadag naad caasaa e...
    139.5.219.91
    Мэдэгдсэн Хариулах
  • По 2020-01-10 11:56:28
    6 :1 арай дэндүү доромжилж байнаа
    66.181.179.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-10 08:42:18
    Ардын намын хулгай чнар естой новшын юм хийж байна шуу дээ зээл авсан нь хожиж зээл аваагуй нь хохирч байна ард тумгийг талцуулсан энэ ноходыг битгий сонгоорой
    103.229.122.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Baatar 2020-01-10 08:31:59
    Zeel avaagui bol oortoo gomd.Hen suiheetei tanil taltai ni saihan amidardag niigem jadaj b.gaa umand arga alga geh baihdaa
    66.181.161.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-10 08:22:17
    Ийм адилхан дугуйнууд гаргаад хэрэг алга ямар ч өөрчлөлт шинэчлэлт байхгүй Зүгээр нэр, гар цэвэр, зориг зүрхтэй тйим хүмүүс гарч байж л энэ улс хөгжин
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-10 08:02:26
    Тамын тогооны үлгэрээсээ гармаар байна.Тэрнээс нааш хэзээ ч хөгжихгүй.Тийм хөгийн юм ярьж байхаар тэр банкны дампуурал эрдэнэтийн луйврыг эсэргүүцээчээ
    122.201.31.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-10 06:42:24
    Зээлтэй хугацаанд нь тэжээчих ар талтай хүн зээлдэг юмаа
    66.181.161.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-10 06:17:50
    ТА ХОЖИХ НЬ БИТГИЙ МАТРЫН НУЛИМС УНАГА
    66.181.186.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-10 06:03:17
    Зээлтэй зээлээ хагас хаалгалаа зээлгүй 1,0 сая тай болллоо харина хожсон юм биш үү
    202.9.46.213
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 07:15:47
      Zeelee tuluulsen hed ni bayarlabaigaa. Gehdee adilhan Ahmad nastnaa baij duugui l Bai l daa. Uuree avahgui bol odoo yah boloo
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-01-10 05:59:34
    za daa hohi chini ch gej arai heleegui ee zugeer Zeel awaagui bol sain l b na sh dee bolood l bolgood l baigaa gesen Ug aa harin zeel awsan bol 1 udaa harj uzne...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 07:18:33
      Chi Baga tetgevertei bol zeel avch ur huuheddee mungee guij zovoohig bodohgui biz Dee. Hohi chini ch geh shig. Shalihgui muu amitan bna chi
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах
  • Чулуун 2020-01-10 05:51:31
    Бохирдож даварсан шүүх засаглалтай Болчимгүй үг хэлдэг ерөнхийлөгчтэй Эгэл нэгнийг гүтгэж ажилладаг бузардсан шүүгчтэй Эх оронгүй болох дөхсөн ард түмэн шүү би...
    192.82.67.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-10 04:23:29
    Шударга бус мулгуу эдийн засгаа хорлосон хууль батлах гэж байгаа нь сонирхолтой
    202.179.31.125
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 04:59:12
      Zandanshatar chini yamar bolovsrolgui Hun be. Mongol ardiin zuir ug ch oilgodoggui yum bna. Gishuudinhee helj baigaa ugnii utgiig oilgohgui tenegteed baih yum
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-01-10 04:21:59
    тйимээ үр хүүхдэд өр үлдээж үхэхгүй юмсан өргүй бол баян гэдэг үгийг дагасан хөгшчүүл бид нар хохирч үлдэж байгаа нь үнэн
    64.119.27.201
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 04:54:21
      Bid ingeed orhij bolohgui. Bidnii tald zogsoh shine nam bii boljee. Bold, Batzandan nation namd itgetsgee. AN-iin luivarchin zail
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-10 04:16:20
    80 гарсан өвгөн 65 -тай өвгөнд 80 хүрээгүй байгаа нь хохь чин гэж байгаатай адилхан логиктой юм бичих юм.Хүн зөнөх гэж байхиймаа. БАТТУЛГА ҮАБЗ-д баярлалаа
    59.153.113.107
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 04:47:54
      Tetgevree nemj chadahgui baij uursbiin etseg, ehiin tetgevriin zeeliig tegled baidar duurchisen shunaliin devnuud yumaa. 100 naslah bish yundaa harsah buhnee
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-10 04:09:48
    Монголын нийтийн Мөнгө рүү гараа дүрсэн Баттулгыг огцоруулъя
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
    • Ahmad nastan 2020-01-10 04:50:58
      Battulga argagui l bolovsrolgui naimaachin yumaa. Munge ugchihvel dahin songogdono gej boddog. Iim l erunhiilegchtei uls daa bid huurhii
      202.9.46.162
      Мэдэгдсэн Хариулах