Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталлаа
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.5 хувийн саналаар баталлаа
 
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлэхээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн өгөөжтэй, 5 жилийн хугацаатай нийт 900 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, энэ хуулийн 1 дүгээр зүйл болон “Эрдэнэс Силвер” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Мөн иргэнд эзэмшүүлэх 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр, тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ хэмээн тусгасан байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hi 2020-01-16 11:03:51
    demjij bn hugshchvvlee bayrluulah heregtei
  • Шунал сүйрэл.  2020-01-14 02:29:18
    Албан тушаал эрхмэдлийн Төлөө Улсаа сүйрүүлж өрөнд оруулаад ч хамаагүй улайрч Хийж бна даа. Үр хүүхэдээ бодоочээ
  • шударгыг хүсэгч иргэн 2020-01-13 10:34:09
    Ерөнхийлөгч ухаантай Женкогийн хаясан чулуу ч бутаргаж байна даа...Ингэхлээр Монгол маань яаж өдлөх вэ дээ.Олигтойхон Ерөнхийлөгчтөй байсан бол ч ...
  • Зочин 2020-01-13 01:34:02
    Эх орон, ард түмнээ боддоггүй, улсынхаа эдийн засгийг сүйрүүлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Занданшатар нарыг төрөөс зайлуулая
  • Zochin 2020-01-12 19:58:55
    Ene huuliig huchingui bolgohgui bol avsan,avaagui n hoorond dain uusne Manaihnii hen ni zeel abaagui,ene bol shudarga bus huuli,zogsoo!!!!
  • Тамын тогоо 2020-01-12 14:32:17
    Манай эгч саяхан 12 сард тэтгэврийн зээлээ урдьчилаад төлчихсөн. Мэдсэн бол төлдөггүй байж гээд л үглээд. Энэ шийдвэрийг их эсэргүүцэж байгаамаа. Инээдтэй л бн
  • Думаа 2020-01-12 04:30:53
    Ямаа гэхээр тэмээ гэнэ гэдэг шиг нөгөө тамын тогооны үлгэрээ ярисаар өртөй нь өрөө хагас хөнгөлүүллээ өргүй нь сая төгрөгтөй боллоо гэж болохгүй юу
    • Ahmad nastan 2020-01-12 14:48:49
      Чи өөрөө зээл аваагүй байсан бол яах бол. Өрийг нь цайрууллаа гэсэн биш харин бүх ахмадад тэгш ханд гээд байгаа юм бишүү. Ойлгож уурал даа
  • Иргэн 2020-01-11 21:55:23
    МАШ ЗӨВ ШИЙДВЭР. БАЯРЛАЛАА
    • Иргэн 2020-01-12 14:51:25
      Чааваас даа мөнгөтэй нь ч цадахгүй юм. Мөнгөгүй нь ч аваад өөдлөхгүй болжээ Монголчууд. Уралдаад л аваад байх юм. Бас л саарал царай нь хэвээрээ
  • Зочин 2020-01-11 09:44:05
    Би лав Женго МАН -2д санал өгөхгүй
  • зочин 2020-01-11 03:49:04
    МАН өөртөө дайсан бэлтгэж, өөрийнхөө хүзүүнд олс углалаа. Алагчлан хаягдсан 170000 ахмад ядаж нэг нэг хүүхэдтэйгээ эсрэг санал өгөхөд 350000 сонгогч гэдэг жижи...
  • Зочин 2020-01-10 23:18:18
    УИХ-аас шудрага бус шийдвэр гарсан нь ард түмэн сонгохдоо алдаа гаргасан гэсэн үг.Муу хүмүүсийг байлгаад байвал улс орныг бусниулж сэтгэлзүйг унагаадаг,
    • Иргэн 2020-01-12 14:55:28
      Ёстой үнэн. Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээр гэж. Ядахдаа манай ахмадууд МАН-өгөх дуртай. Одоо л ойлгох байлгүй дээ. Олон жил суусан хэдийг битгий сонго
  • Думаа 2020-01-10 21:39:41
    Юу гэж ойлгох нь таны эрх гэхдээ үнэ ханшид нөлөөлөхгүй доллор хөөрөгдөхгүй ард түмнээ гэсэн зөв шийдвэр
  • Zochin 2020-01-10 19:31:51
    20-p togtool daxin dabtagdlaa. Xen medeeleld oirxon ni luibar xiij b.na! Ene tord ethic ? Xariutslaga? Shudraga moral???
  • Зочин 2020-01-10 15:16:20
    Сонгуулийн шоу!!! Улсаа сехруулж дууслаа шуу энэ УИХ!
    • Ахмад настан 2020-01-12 14:59:42
      Энэ хэдийг эх орноо худалдаж дуусхаас өмнө сонгууль болоосой. Мэдээ үзхээс ч дургүй хүрээд байна. Занданшатар тэргүүтэй дүйнгэ царайнууд өдөржин харагдах боллоо...
  • Zochin 2020-01-10 12:40:07
    Chihriin tsaasaar 190000 ahmadig huuch chadaj bainaa daa.Batzandan, Bold, Baasanhuu 3-ig demjij bainaa
  • Бат 2020-01-10 11:29:33
    МАН -аас гарч шинэ намд орноо
    • Ahmad nastan 2020-01-10 13:49:48
      Энэ гадуурхагдсан хэсэгт жинхэнэ үнэнч гишүүд олон байгаа даа. МАН-с бүгд гарцгаая. Битгий бас зальлуулчаараа даа
  • Ард 2020-01-10 10:38:52
    Зээл аваагүй хүмүүст 1 сая төгрөгийн ваучер өгнө гэдэг худлаа шоу
  • хм 2020-01-10 10:37:41
    шударга ёс хаана байнаа
  • saityydig saijryylah tal deer ta nar yu  2020-01-10 09:15:31
    ene muusain saityyd gedeg hylgaich luibarchin setgyylch nar chini bygd l ijel yum tabih yum yachihsan yum ynsdaggyi gadaad helnii medleg dytmag saaryyd be?eny
  • зочин 2020-01-10 08:57:08
    ШИНЭ Батзанданд сайхан боломж гаргаж өглөө.
    • Ahmad nastan 2020-01-10 09:46:02
      Одоо адлагдсан ахмадуудад Батзандан Болд 2-оос өөр туслах хүнгүй боллоо. Монголын олон ядарсан ахмадууд та нарыг даганаа. Биднийг хамгаална гэдэгт итгэж байна
  • ХУУЛЬЧ  2020-01-10 08:45:40
    БИДНИЙ СОНГОЛТООР ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА НӨХӨД ""ХААН БАНК"-НЫ ХОХИРЛЫГ ТӨЛСӨН БОЛОХООР МОНГОЛ БИШ ЯПОН ЯЛЖ БАЙГАА НЬ ТЭР,, ,ДАРАА НЬ МОНГОЛ ЯЛАХ БАЙХ ДАА...
  • иргэн 2020-01-10 08:34:46
    ард түмнээ ялгаварлан үндсэн хуулиа уландаа гишгэдэг УИХ гишүүдийг дахин бүү сонго
    • Иргэн 2020-01-10 09:49:04
      Ардын намын хулгайчуудыг дахин бүү сонго. Эх орноосоо урвагчид. Сайнаа үзэхгүй дээ. Удахгүй өөрсдөө тэтгэвэрт гарах байлгүй
  • Мйэ 2020-01-10 07:53:55
    Үндсэн хуулийн Цэц дээр унах байх до,
  • Иргэн 2020-01-10 07:44:11
    БАЯРЛАЛАА. ИРГЭДЭД НААЛДАХ ИЙМ БОДЛОГЫГ АХМАДУУДААС ЭХЭЛСЭНД БАС БАЯРЛАЛАА. АХМАДУУД ХОЁРГҮЙ БУЮУ ШУНАЛГҮЙ СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЯЛАГАА ХАДГАЛАЖ БИДЭНД ҮЛДЭЭСЭН
    • Иргэн 2020-01-10 10:53:15
      Үхсэн хойноо ард түмний төлөө бол доо. Хаан банкинд ахмад нэрээр бөөн мөнгө бэлэглэж байгаа юм байна. Монголчууд хзээ ч эх орноо гэхгүй. Тэгээд л ийм байгаам
  • User 2020-01-10 07:39:46
    Баттулга + Хүрэлсүх= МАНАН. Маш хортой үйлдэл боллоо. Хэнийг ч бүү сонго
  • Бат 2020-01-10 07:34:36
    Өртөй өргүй гэдэг хууль зүйн үүднээс ялагаатай ойлголт өргүй болгоно гэдэг чинь ард түмэндээ тэгш хандлага шүү дээ
  • сонгогч 2020-01-10 07:28:25
    Ард түмнээ ялгаварлан гадуурхаж үндсэн хууль зөрчсөн хууль гарч байна. Попууд юу ч хийхээс буцахаа больжээ. Үндсэн хуулийн цэц үүргээ гүйцэтгэх байх л гэж найда...
    • Ахмад настан 2020-01-12 15:05:38
      Одоо ядарсан хаягдсан хэсэг ахмадад үндсэн хуулийн цэц л үнэн зөвөөр шийдэж туслах үлдлээ. Бидэнд тэр ваучер хэрэггүй.Тэрийг чинь нилээн хэд нь авч амжихгүй шүү...