Шүүгчдийн бүрэн эрхийг сэргээлээ
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.  Харин сарын 10-ны өдөр зарлиг гаргаж зарим шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсэн байна.

Тодруулбал ШЕЗ-аас зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-01-13 13:19:31
    ЭНЭ НӨХӨД БҮГД ЮМТАЙ. ДАХИН ШҮҮХЭД АЖИЛУУЛЖ БОЛОХГҮЙ
  • зочин  2020-01-13 08:58:40
    хуулийн байгууллагад шалгагдаж байгаад сэргээгдсэн хүн бүрт тэгвэл мөнгө өгье өндөр цалин хөлстэй шүүгч нараас хүмүүс тэгвэл юундд ялгарах ёстой юм вэ
  • ХУУЛЬЧ  2020-01-13 08:21:17
    СОНИНБАЯР ШҮҮХЧ ГЭГЭЭХЭН АМЬТАН ГЭЖ БИ ЛАВ ХЭЛЭХГҮЙ ДЭЭ ,,,,ДЭЭДЭСТ МАГАДГҮЙ ДООДОСТ ҮГИЙГ НЬ БҮРЭН СОНСДОГҮЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗҮТГЭДЭГ ШҮҮГЧ ГЭДГИЙГ МЭДНЭ
    • иргэн 2020-01-14 00:00:32
      Сонинбаярыг авилга авдаг гэж хуульчид ярьдаг, гэтэл энэ авгай яаж чадаж бн аа,авилга өгөөд дахин гарч ирээ юү?
  • Д.Батмөнх 2020-01-13 05:39:56
    Хүн гүжирдсэн тул ууучлал гуйж нэр төрийг нь цагаатгах ёстой.Энэ хугацаанд учирсан хохирлыг нь төлүүлээд буруутай хүнээс нь гаргуулья. Татвар төлөгчдийн мөнгө