Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно
НДЕГ-аас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар мэдээлэл хийлээ. 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 төгрөгөөр тооцож төлөхөөр хуульчилсан. Үүнд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдана. Ингэснээр 34 мянган иргэн тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан. 

Нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ. 

Зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 12.7 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэврийг дараалсан 7 жилийн дундаж цалингаас тогтооно

 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн юм. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. 

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно

Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сар нэмж тооцно.

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ

Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. 

Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байгаа.  Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа л олгодог байсан бол одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • инженер 2020-01-15 02:52:22
    Тэтгэврийг дараалсан 7 жилийн цалингийн дунджаар тогтооно гэсэн нь тэтгэвэрт гарч байгаа иргэддээ өөрийнх нь төлсөн хуримтлуусан сангаас аль болох багыг өгөх гэ...
    43.242.243.100
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-15 01:28:09
    2005 onoos hoish 10 jil nohon shimtgel tolno geheer dandaa odoonii 42.0 oor tootsno geed bgsamu .tegwel humuus barahgyishd
  • Зочин 2020-01-14 00:26:56
    Боловсролын байгууллагат ажиллагсадыг 50 эм, 55 эр гаргах хэрэгтэй ,нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна шүү дээ
    • Иргэн 2020-01-14 07:39:29
      Боловсролын салбарт залуучууд хэрэгтэй. Тэтгэврийн насанд хүрсэн багш нар орчин үеийн техник ч ашиглаж чадахгүй бас хэлний боловсрол муу байна.
      • Иргэн 2020-01-14 07:44:21
        Ялангуяа их дээд сургуулийн багш нарын дунд оюутнаасаа ч ичмээр хүмүүс их байдаг. Доктор цол яаж ийж гүйж байгаад авчаад 60-70 натлаад тэтгэвэрт гардаггүй
  • Zochin 2020-01-13 17:44:01
    Торуулсэн хуухдийн тоогоор 1,5 жил нэмж тооцно гэж 3 жил хошгоруулаад эцэст нь 2020 оноос тэтгэвэр тогтооход хамаарах болчихсон байна. Мон ч увайгуй хуурах юмаа...
  • zochin 2020-01-13 11:12:16
    Тэтгэвэр тогтоодог итгэлцүүрээ нэмэгдүүлээчээ.Төгрөгийн ханш унаад байна.2005 оннос өмнөх цалингаар тэтгэвэр тогтоолгоход 40жил ажилласан байхад 350.0аар л тогт...
    • Ахмад настан 2020-01-14 08:10:24
      Тэтгэврийн зээл тэглэх нэрээр улс орноо худалдаж байхаар тэтгэвэрээ 50 мянган төгрөгөөөр нэмхэд наад мөнгө чинь элбэг хэдэн жил хүрнэ дээ.
  • Зочин 2020-01-13 10:42:52
    Төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жил 1,6 жилээр нэмэгдэнэ гэдэг нь 2020 оноос тэтгэвэрт гарч буй эхчүүдэд хамаарах тухай яригдаж байна. Энэ үнэн үү.
    66.181.180.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 10 2020-01-13 10:23:24
    Тэтгэврийг хэзээнээс эхлэн тэглэх вэ... Яг хэдийд өргүй болох....
  • zochin 2020-01-13 08:49:40
    Сүүлийн 7 жил чинь ажилчин хүн сүүлийн 3 сар өөрөөсөө төлөөд тэтгэвэрээ өндөр тогтоолгодог боломжыг хааж байна. Ард түмэнийг ядуу чигээр нь үхүүлэх МАН- бодлого...
  • Бат 2020-01-13 05:55:42
    Би нэг их тэтгэвэртэй биш гэхдээ бага тэтгэвэртэйг түлхүү нэмнэ гэсэн яриа их гарах хийх юм бид ажил хийж байхдаа ихийг улсад төлсөн шүү дээ
    202.9.46.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Батмөнх 2020-01-13 05:25:47
    Сэтгүүлчид ээ. Бичих гэж байгаа сэдвийнхээ эрх зүйн үндэслэлээ мэдэхгүй элий балай зүйл бичдэгээ болиоч ээ. Ард түмэнд мэдээллийг зөв хүргэх үүрэгтэй биш бил үү...