Гадаад улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 1-  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг “www.turkiyeburslari.gov.tr” цахим хаяг болон 0 850 455 0 982 дугаарын утсаар холбогдон авах, эсвэл [email protected] хаягт цахим шуудан илгээн тодруулаарай. Мөн доорх холбоосоор тэтгэлэгт бүртгүүлэх заавар зөвлөгөөг авах боломжтой.  


Бүгд Найрамдах Украйн Улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна. 2019 оны 12 дугаар сарын 17-нээс 01 сарын 17-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэнэ.

Доорх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу
https://mecss.gov.mn/news/2203/

 


 

Монгод Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарлаж байгааг мэдэгдэх завшаан тохиов. Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд багтана. Соёлын Харилцааны Зөвлөлийн тэтгэлэг олгох журам зааврыг хавсралтаар хүргүүлж байна. Монголын Улсын бүх сургууль, коллеж, их, дээд сургуулиудад санал болгож тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлаж байна. Бүртгэл дуусах хугацаа 2 дугаар сарын 15.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг дараах линкээр орж харна уу. http://a2ascholarships.iccr.gov.in/  
 


Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.

Өргөдөл гаргагч нь 2019 оны 11 сарын 15-аас – 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг дараах линкээр орж харна уу.   https://mecss.gov.mn/news/2085/


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.