Украины онгоц Ираны пуужинд өртжээ
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Украины онгоцыг Ираны харвасан пуужин унагасан байж болзошгүй гэж мэдэгдсэн билээ. Үүний дараа Ираны Гадаад яам Канад улсаас Тегераны ойролцоо унасан энэ онгоцны шалтгааны тухай мэдээллийг хуваалцахыг хүссэн байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Абас Мусави “Канадын ерөнхий сайд болон бусад орны Засгийн газраас бүх мэдээллийг Иранд болсон энэ ослын талаар судалж байгаа хороонд өгөхийг хүсч байна” гэв. Мөн Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Рабий “Тегеран иргэд нь энэ ослын улмаас нас барсан орнууц онгоц сүйрэх болсон шалтгааныг тогтоох ажиллагаанд оролцож байгааг сайшааж” байна гэж мэдэгджээ.
 
 Түүнээс гадна ослын талаар хуурамч мэдээллийг цацахаа болихыг АНУ-д уриалсан байна. Энэ мэдэгдлийг хийхээс хэдэн цагийн өмнө Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Украины онгоцыг Ираны агаарын дайралтын пуужинд санамсаргүй өртөж сүйрсэн байж болзошгүй гэж тагнуулын албаны урьдчилсан мэдээлэл байгаа” гэж мэдээлжээ. Харин Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Али Абедзаде ослыг пуужин харвасны улмаас болсон гэсэн таамаглалыг няцаасан байна. Украины Үндэсний Батлан хамгаалах яам болон Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов онгоц сүйрэх болсон гол шалтгааныг пуужин, алан хядах ажиллагаа болон хөдөлгүүр нь дэлбэрсний улмаас гэж таамаглаж байна гэв.
 
Харин “СВ5” сувгаар АНУ-ын зэвсэгт хүчин онгоцыг Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харваснаас хэдэн цагийн дараа алдаа гаргаж унагаасан гэж үзэж байгаа талаар мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс Иранд энэ сарын 8-нд осолдсон онгоцыг пуужинд өртөж сүйрсэн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор энэ хувилбар батлагдаагүй байна гэв. Түүнээс гадна хэвлэлийнхэнд хийсэн зарим орны төрийн тэргүүнүүдийн ослын талаар сүүлд өгсөн мэдэгдлийг анхаарч үзэх, манай түнш бусад орон ялангуяа, АНУ, Канад, Их Британийг онгоц сүйрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа комисст үүнтэй холбоотой баримт, нотолгоог танилцуулахыг хүсч байна гэж мэдэгджээ.
 
Олон улсын иргэний нисэх тээврийн байгууллагаас онгоц сүйрсэн шалтгааны талаар таамаглал дэвшүүлэхгүй байх, судалгааны ажлыг дуусахыг хүлээхийг уриалсан байна. Украины Гадаад харилцааны сайд Вадим Пристайко Тегеран Киевт осолдсон онгоцны хар хайрцаг болон үлдэгдлийг үзэхийг зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Алдаа гаргасны улмаас сүйрсэн онгоц руу пуужин харвасныг харуулсан нэг бичлэг тавигдсан байна. Бичлэгнээс пуужин онгоцны зүүн талаас ойртож байгаа болон энэ үе нь онгоц дэлбэрч байгааг харж болох аж. Өөр нэг бичлэгт пуужин онгоц руу харвасантай холбогдуулж болох пуужинг харвасан үе болон их гэрлийг харуулжээ.
 
Энэ бичлэгийн тайлбарт онгоц сүйрсэн шалтгааныг олон хоногийн дараа илрүүлсэн байна. Гэвч бичлэгийг хийсэн хүн эрх баригчид хэрхэн хандахыг мэдэхгүй байсан аж. Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Иранд Украины онгоц осолдсоны хариуцлагыг хүлээхийг уриалжээ. Гэхдээ осол гарахад АНУ, Ираны хооронд гарсан зөрчил нөлөөлсөн болохыг онцоллоо. Ираны ерөнхийлөгч Хасан Рохани, тус улсын Хувьсгал хамгаалах арми Ираны зэвсэгт хүчний харвасан пуужинд онгоц өртөж сүйрснийг зөвшөөрсөн байна. Мөн 176 хүний аминд хүрсэн эмгэнэлт явдлын хариуцлагыг хүлээнэ гэдгээ мэдэгджээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2020-01-16 02:32:01
    хохь нээ гэдэг байхаа... яах гэж байлдааны цагийн байдалтай улсад хамаагүй нислэг хийдэг юм бэ...энэ бол АНУ-ын дэглэж тавьсан жүжиг шүү дээ.Тэд өрсөлдөгч нараа...
  • Onom 2020-01-14 15:10:35
    Xend xeregtein yum boldoo. Erguu komment ix bichix yum.
  • Орос 2020-01-14 05:40:57
    Оросын онгоцыг сүйрэхэд баярлаад байсан одоо өөрсдийнхөн Онгоц сүйрчээ энэ украинуудын.