“Эко Алтан Заамар”-ынхан нэрээ сольж, хариуцлагаас мултрах уу

Хариуцлагагүй уул уурхайн бодит жишээ бол “Эко Алтан Заамар” компани. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд аймшигт осол гарсан. Тодруулбал, Төв аймгийн  Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж  байсан “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон юм.  Тухайн үед онцгой байдлын аврагчид ослын газар олон хоногоор эрлийн шумбалт хийж, осолдсон зургаан хүнээс хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг эрэн хайж гаргаж авсан юм

Мөн өнгөрсөн оны сүүлчээр дахин “Эко Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан. Ийнхүү таван залуугийн амь насыг авч одсон үйл явдал хариуцах эзэнгүй өнөөдрийг хүрлээ.  “Эко Алтан Заамар” гэх том эрх ямбатай компани үйл ажиллагаагаа явуулсаар байна. Уг нь тус компанийн үйл ажиллагааг зогсоох талаар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нар “МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй” хэмээн мэдэгдээд байгаа юм. Гэтэл осол гараад жил тойрч байгаа энэ хугацаанд ганцхан байцаагчийн дүгнэлтийг хүлээсээр байна. 

Ид хийж бүтээх насан дээр явсан таван залуугийн амь нас харамсалтайгаар үрэгдчихээд байхад Монголын төр хариуцлага тооцох асуудлыг бие бие рүүгээ түлхсээр өнөөдрийг хүрсэн харуусал дагуулж байна. 

Энэ зуур “Эко Алтан Заамар” компанийнхан хариуцлагаас мултрах өөр нэг арга бодоод олж. Тодруулбал, “Эко Алтан Заамар” компани нэрээ сольж, “Бүрдэл Майнинг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон байгаа юм. Ийнхүү төрийн байгууллагууд ганцхан компанид хариуцлага тооцож чадахгүй мунгинаж суухад хувийн компани нь нэрээ сольж, зүсээ хувиргаад асуудал замхрах тийшээ хандаж байх шиг. 

 

О.ОНОН

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-01-15 07:02:56
    Хавар дахиад 5 боол энэ уурхайд дарагдаж насбарна. Алт унэтэй.Амь сохор зоосны ч унэгуй
  • Базардар 2020-01-15 05:15:08
    Базар Баяныг Базар Сайд л лав барахгүй . Базардар
  • иргэн 2020-01-15 00:57:46
    естой хэлэх ч уг алга таван хун ослоор амь насаа алдчихаад байхад ослын акт бичиж чадахгуй байгаа бол мхег ыг татан буулга боажя уухуя ны ч хэрэг байгаа юмуу