УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой дуулиан дэгдсэн долоо хоног
Долоо хоногт улс төр нийгмийн амьдралд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

Н.Номтойбаярыг эргүүлэн татах албан бичгийг УИХ-д ирүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах эсэхтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос  пүрэв гарагт УИХ-д хүргүүлсэн байна.  Хуульд заасны дагуу уг асуудлыг ажлын хоёр хоногт шийдвэрлэх ёстой. Гэвч  Халдашгүй байдлын дэд хороо баасан гарагт хуралдах тов гаргасан ч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ч.Улаан нар гадаад явсан учир хуралдааныг хойшлуулав. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы зүгээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргаагүй учраас ямар үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулснаа хэлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын эргүүлэн татахтай холбоотой түүний танхайрч буй бичлэг нийтэд тархсан юм. Н.Номтойбаярын бичлэгтэй холбогдуулан прокуророос ЦЕГ-т албан бичиг хүргүүлээд байна. 
 
Шүүгчдийн бүрэн эрхийг сэргээлээ 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.  Харин сарын 10-ны өдөр зарлиг гаргаж зарим шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээсэн байна.
 
Тодруулбал ШЕЗ-аас зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлжээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм.
 
Элчин сайд А.Баттөрийг саатууллаа 
 
Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас даваа гарагт саатуулав.  Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан болон оффшор бүсэд мөнгө угаасан  гэх хэргээр АТГ-аас шалгаж байсан юм.

 А.Баттөрийг дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж улмаар хилийн хориг тавиад байсан бөгөөд долоо хоногийн эхэнд баривчлан саатууллаа. 
 
Түүний хувьд хоёр жил хагасын өмнө Франц улсад суух элчин сайдаар томилогдсон байдаг. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-22 08:21:19
    Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлээгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд МАН 5-аас доошгүй суудал алдана. Итгэлт баян, Буян чавганц, 1 төлөг хариулага
  • Зочин 2020-01-20 06:39:58
    Шуналтай өмхий вэ.
  • Zochin 2020-01-20 02:52:30
    Nomtoibauar gegch hooson tolgoitoi hylgaichaa turuus hyrdan zailyylaach!!! IH hyrliin dargaa...