Зэс, алтыг бактериологийн аргаар ялгажээ
Дэлхийн ургадаггүй баялаг гэгддэг түүхий эдийн нөөц дундарч байна. Түүнийг дагаад уурхайн тоо ч дэлхий дахинд буурч байна. Ингэснээр шаргал металлыг олох, олборлох нь улам нарийн түвэгтэй болсоор. Манай “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-н зэсийн хүдрийн агуулга 1.2-2 хувьтай тэнцдэг. Үүнээс бага агуулгатай ордыг бид эдийн засгийн үр ашиггүй хэмжжэ, төдий л тоодоггүй. Гэтэл олон улсад үүүнээс бага агуулгатай хүдрийг эргэлтэд оруулаад эхэлжээ. Мэдээж технологийн хүчээр энэ бүгдийг хийж байна. Уул уурхайн тоглогчид инновацилаг технологийг шүтээд буйн шалтгаан нь энэ. Эрдсийг ялгаж, боловсруулах нь улам хялбар болж байна гэсэн үг. Тухайлбал, зэс боловсруулах технологи олон шаттай. Тэгвэл өдгөө илүү хялбар, хямд төсөр аргаар зэс, алтыг ялгадаг технологи нэвтэрчээ. Бас бактериологийн аргаар ч ялгаад эхэлсэн байна. Уул уурхайн компаниуд геологи, хайгуулд маш их хөрөнгө оруулалт оруулдаг. Гэтэл одоо цахилгаан гүйдлээр скандаж, байгалийн баялгийн нөөцийг тодорхойлдог болчихож. Ийнхүү инноваци уул уурхайд хувьсал авчирч байна. Инноваци дагасан хэмнэлт нь хүндрэлийг даван туулах арга гэж манай уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна.
 
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ц.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.