Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу

Монголын дипломатч 70 кг хар тамхи зөөвөр­лө­сөн нь ил болоод хагас жил гаруй боллоо. Гер­маны хилээр их хэм­жээ­ний мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байгаад ба­ригд­сан хэргээр Истан­булын дэд консул Б.Баттүшиг, жолоочтойгоо шүүгдэж буй. Гэвч энэхүү үйлдлээ “Тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Ингэхдээ зөвхөн Монголын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын өмнө ярина” гэх зэргээр консул Б.Баттүшигийн мэдүүлгийн зүй тогтол бас л сонин.

Хамгийн сүүлийн мэ­дээл­­лээр бол Б.Баттүшигийг тусгай ажил­тан болох, хар тамхины мафи илрүүлэх гэж явсныг нотлох гэрч гарч ирсэн гэх. Чех улсын Прага хот дахь Германы ЭСЯ-ны цагдаагийн атташе, офицер Уве.Г “Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн” гэж ярьсан талаар мэдээлжээ. Гэсэн ч Германы хууль хяналтынхан  Б.Баттүшигийн утасны кодыг тайлж 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгаж  эхэлснийг тус улсын хэвлэ­лүүд дамжуулж байна. Мөн Б.Баттүшигийн хүсэлтээр  Монголын хууль хяналтын байгууллага, цагдаагийн  төлөөлөгч Германд очсон гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарч буй. Үүнээс харвал хил дамнасан тусгай алба орооцолдсон хар тамхины хэрэгт Монголын төр оролцсон уу гэж хардаж болохоор. Харин Монголын цагдаагаас ямар хүн очсон талаар ЦЕГ-аас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга. Тодруулаад хэлье” гэсэн бол Хар тамхитай тэмцэх тасгийн эх сурвалжаас асуухад “Тийм мэдээлэл алга” гэсэн юм.

Монгол Улсын иргэн онц ноцтой гэмт хэргээр хүний нутагт шүүгдэж байхад манай Гадаад харилцааны яам болон тагнуул, цагдаагийнхан өдий хүртэл ам нээгээгүй. Тус улсын хуулиар шийдэгдэнэ гэхээс өөрийг хэлдэггүй нь бас л хачирхалтай.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-01-23 03:45:49
    Манай улс Колумб улсыг ардаа орхисон шдээ. Италийн мафи бур цаашаа. Толгойлогчид нь дээр гарцан цагдаагийн хурандаа нар нь бугд казино ажлуулна. Орос бас цааша...
    150.129.141.31
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 13:42:28
    Жинхэнэ заль хэрэглэж Төр-н албан хаагчидыг хэрэгтээ ашиглаж бгааг нь ЕХ мэдвэл дэндү шившиг бно шүү!Олон жил элчингүүд бүрэн эрх нэрээр хар тамхи зөөсөн биздээ...
    66.181.178.93
    Мэдэгдсэн Хариулах
  • акаа 2020-01-22 00:11:48
    энэ аргаасаа зааж өгөөч би бас тэгмээр байна
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Д.Батмөнх 2020-01-21 10:19:41
    Хэн нь ийм тэнэг юм яриад байна аа. Тусгай үүрэг гүйцэтгэж байсан гэж МОНГОЛОО бузарлаж байгаа амьтныг юугий нь өмгөөлдөг юм бэ
    202.21.105.115
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-01-21 08:00:12
    Har tamhinii naimaagaar mongo bosgoj tosvoo burduuleh gej baisan yum gej l bitgii helj uzeerei .
    66.181.190.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-21 07:47:35
    энэ нөхрийг германы шоронгоос суллаад дараа нь Хурц шиг ТТГ ын дарга болгох юм байна даа
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgrn 2020-01-22 15:29:00
      Elbegdorj baisan bol tegeh baisan baih.Odoo bol yum arai oor bolson.Mash tom mafi mongold. ajillaj baigaa ni il bolloo.Tord shurgalsan ene mafiig sain ilchleed...
      192.82.76.226
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-21 07:19:39
    Баригдахгүй бол...Баригдвал тусгай ажиллагаа гэх ... бас л боддог л бодол байна даа
    64.119.26.229
    Мэдэгдсэн Хариулах