Элчин сайд асан Б.Дэлгэрмаа юу гэв
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс байрладаг байрны хонгилд казино ажиллуулж байсан тухай гурван жилийн  өмнө Оросын Life.ru сайтад "Москва дахь Монголын дипломат төлөөлөгчийн газрын мэдлийн байранд нууцаар казино, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ" гэсэн агуулга бүхийн мэдээ нийтлэгдсэн. 

Тодруулбал, Арбатын өргөн чөлөөнд байрлах нэгэн байрны хонгилд нэг сая ам.долларын үнэ бүхий 17 автомат тоглоомын машин, рулетын таван ширээ бүхий нууц казино ажиллаж байжээ. Мөрдөн шалгалтаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газартай хаяа залган байрладаг энэ байр нь Монголын Засгийн газрын мэдлийнх болох нь тодорхой болсон тухай мэдээлж байв. 

Тухайн үед Гадаад яамнаас Москва дахь Монголын Элчин сайдын яам нь гурван давхар байшин бөгөөд 1300 орчим м2. Үүний тодорхой хэсгийг нь буюу нууц казино ажиллуулж байсан гэх байрыг Москвагийн Центр Регион Стиль гэх компанид түрээсэлдэг. 2007 онд анх түрээсийн гэрээг байгуулж байхдаа урт хугацааны буюу 10 жилийн гэрээ байгуулжээ. Түрээсийн гэрээ 2017 оны есдүгээр сард дуусна хэмээн мэдэгдэж байв. Казино ажиллуулдаг тухай батлагдаагүй гэх мэдээллийг өгч байв. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан ОХУ-д суух элчин сайд асан Б.Дэлгэрмаа өчигдөр  "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцох үеэрээ цочирдом мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр ОХУ дахь Монголын элчин сайдын яамны нэг байрыг 2007 онд түрээсэлж, тэнд нь казиногийн үйл ажиллагаа явуулдаг газарт маш бага мөнгөөр түрээсэлдэг байсан тухай дурьдав.  

Хамгийн сонирхолтой нь энэхүү  түрээсийн гэрээг нь үргэлжлүүлэх чиглэлийг манай Засгийн газраас өгсөн гэх юм. Нэг үгээр Элчин сайдын яамныхаа тодорхой хэсгийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг газарт түрээсэлсэн Монгол Улсын Засгийн газар энэ үйл ажиллагааг мэдсээр байж түрээсийн гэрээг сунгах чиглэл өгсөн байх. Бүх л бүтэн улсын гадаад нэр хүнд шороотой хутгалдаж байхад үүнийг үл тоон хууль бус үйл ажиллагааг дэмжиж байгааг юу гэж ойлгох вэ? Ийм шийдвэр гаргаж, чиглэл өгч суугаа Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагааг шүүмж ч багадмаар....


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-01-24 15:38:53
    Za bas l ih hurald dewshchih sanaatai bgaa biz
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлбэрлээ ш дээ 2020-01-23 03:51:42
    Хиг хого гэсэн золиг уу гүй юу
    66.181.161.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-22 11:38:59
    Ter ved ni yagaad helergvi baij odoo yu soliorood baigaan ene Dekgermaa chini yostoi uudgvi awgai yum bishvv
    43.242.243.245
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-01-22 04:06:46
    баяр гэж нэг архичин юм зүгээр хувийн компани оруулсан ю биш үү Москвад А зэрэглэлийн газар маш үнэтэй байхад монголоо бодох сэтгэлгүй хүмүүс төрд сууна вэ
    192.82.76.235
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-01-22 03:50:06
    ДЭЛГЭРМАА УГ НЬ ,ШУЛУУН ЗАНТАЙ ХҮН ЯАГААД МОСКВААД ЭЛЧИН САЙД БАЙХДАА ЭНЭ АСУУДЛЫГ МОНГОЛЧУУДДАА ИЛ БОЛГООГҮЙ ЮМ БОЛ ДОО,,,ГАЙХАЛТАЙ ,,,,,
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2020-01-22 02:36:24
    Дэлгэрмаа үхэхдээ үхэр буугаа тавьж дээ...Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ...Муу нуухаар сайн илчил...
    103.57.92.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 02:36:16
    Америкийн мафи монголд үүрлэж эхэлсэн гэв үү. Тэд буурай улсаар тоглож ,даажигнаж мөхөөдөг гэх ажиллагаа нь гаршсан байх
    64.119.21.237
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-01-22 02:31:23
    Delgermaa ene buruu zuild huruugaa hodlogson uu ? Uguil yum shig haragdaad b na daaa !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 02:19:49
    Дэлгэрмаа чи өөрөө МОНГОЛ улс, ЗГ, Гадаад харилцааны яамыг төлөөлж суугаа элчин биздээ. Одоо цэвэрхэн ДҮРД тоглоод суудаг. Сайн эцэг эхийн нэрийг сэвтээж
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-22 01:56:33
    дэлгэрмаа зоригийн хойноос оров доо орос монголын луйварчид юу ч хийж мэднэ шуу монголчууд орос хятадын луйварчдын дунд амьдарсаар ирсэн одоо америк нэмэгдсэн
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Zzz 2020-01-22 01:32:56
    Сайн ээжийн нэрийг шавартай хутгаж яваа л хүн байна даа
    202.126.88.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-22 01:21:10
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН оруулсангүй ...
    202.9.47.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-22 01:17:21
    Шууд чиглэл огсон хунийг хэлээ энэ бол тоглоом биш шуу ардын нам арай л байна шуу хар тамхи арай зоолгосон нь унэн болохын биш биз дээ арай л байна
    103.229.123.167
    Мэдэгдсэн Хариулах
    • Bud 2020-01-22 18:11:35
      ANam biz de
      192.82.77.75
      Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2020-01-22 01:00:47
    "Засгийн газраас үүрэг өгсөн" гэж хэнийг хэлж байгаагаа нэрээр нь мэдээлэх хэрэгтэй! Нэр усгүй битүү юм яриад ямар ч нэмэргүй шүү дээ!!!
    66.181.176.71
    Мэдэгдсэн Хариулах