АНУ-д  корона вирусын анхны тохиолдол илэрчээ
Нэг сарын өмнө БНХАУ-ын Ухань хотод гарсан корона вирусын анхны тохиолдол  АНУ-д илэрсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гаригт мэдэгдэв. Нэр нь тодорхойгүй байгаа уг өвчтөн 30 настай бөгөөд Вашингтон дахь эмнэлэгт хэвтүүлжээ. АНУ-д ирснээс хойш дөрөв хоногийн  дараа өвчний шинж тэмдэг илэрч нарийн шинжилгээ хийснээр  коронавирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа ч тусгаарласан хэвээр байгаа юм.  Одоогийн байдлаар Тайланд, Япон, Өмнөд Солонгос, Тайвань,АНУ-д өвчний тохиолдол илрээд байна. Мөн сэжигтэй тохиолдол Юньнань, Сычуань, Гуанси, Шандун мужуудад бас гарсан байна. Уг өвчин нь хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдоод байна. Коронавирусийн халдвартай 300 гаруй хүн байгаа бөгөөд Азид зургаан хүн халдварын улмаас нас баржээ.
 
БНХАУ-ын уламжлалт цагаан сарын баяр ойрын өдрүүдэд болох тул зорчигч тээврийн газруудад тавих хяналтыг чангатгах бөгөөд  Ухань хотын захиргаа цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан байна.
 
С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-01-24 01:48:12
    20-нд хичээлдээ эрүүл явсан хүүхэд өнөөдөр явсангүй толгой нь өвдөөд,хамраас ус гоожоод,найтаагаад салахгүй байна, 14 хүүхэд ирээгүй гэнэ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах