ЦЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Цогтбаярын их хэмжээний хахууль нэхсэн баримтыг дэлгэлээ

ЦЕГ-ын захиалгаар "Хууль сахиулах-1" 250 албан хаагчийн орон сууцны төслийг "Бавгар групп" ХХК хариуцан ажиллаж байна. Энэ ажил  2015 онд барилгын ажил эхэлсэн байна. Одоогоор  “А” блокийн барилгын ажил 2019 оны хавар ашиглалтад орсон бол B блокийн барилгын ажил сар шинийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан ч ямар нэгэн барилгын ажил явагдахгүй байгаа аж. Учир нь  ажлын хэсэг буюу "Хууль сахиулах-1" хотхоны ажлын хэсгийн ахлагч Б.Цогтбаяр тэргүүнтэй төрийн албан хаагчдаас үүдэн B, Г блокийн барилгын ажил зогсоод байгаа юм. 

Энэ талаар “Бавгар групп” ХХК-ийн захирал Х.Оюун “Намайг Х.Оюун гэдэг. Би  "Бавгар групп" ХХК-ийн захирлын ажлыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хийж байгаа. Мэдээлэл хийх болсон шалтгаан нь төрийн албан хаагчид яагаад авилга аваад сурчихсан, авлига нь хууль шиг үйлчилдэг болчихсон юм бэ, авах ёстой юм шиг нэхдэг, гэм буруугүй байсан ч гэм буруутай болгочихно гэх байдлаар дарамтлан сүрдүүлдэг байдлыг илчлэх гэсэн юм. , "Бавгар групп" ХХК-ийн ЦЕГ-ын захиалгатай "Хууль сахиулах-1" 250 албан хаагчийн орон сууцны төслийг хариуцан 2015 онд барилгын ажил эхэлсэн.Ингээд 2017 оны 12 дугаар сарын 30-нд ээж маань авто ослын улмаас таалал төгссөн. Ингээд миний би ээжийнхээ ажлыг үргэлжлүүлсэн. Миний мэдэхээр 2015-2017 онд ажлын хэсэг нэртэй хэсэг хурандаа нар 927 сая төгрөгийг арматур буулгасан нэртэй авсан байгаа. Үүнээс болоод манай компанийн санхүү хүнд байдалд орж эхэлсэн. Бид ээжийнхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлж дуусгахын тулд банк болон ББСБ-аас өндөр хүүтэй зээл авч ажлаа үргэлжлүүлсэн. Гэтэл 2018 оноос эхлэн хурандаа Б.Цогтбаяр ээжтэй чинь ярьсан яриа байгаа иймээс ашиглалтад орсон пентахаусаас хоёрыг /зах зээлийн үнэлгээгээр тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй/ ашиглалтад ороогүй байрнаас 30 ширхгийг үнэгүй өг гэсэн. Маш их мөнгө. Гэтэл би энэ мөнгөө ажил хийсэн хүмүүсдээ өгмөөр байна. Гэтэл “чи миний нэхсэн мөнгийг өгөхгүй бол танай ажлыг саатуулна, солино, чи ажлаа төлж чадахгүй шоронд явна, чи миний үгээр бай” гэдэг. Цагдаагийн алба хаагч, албаны дарга хүнийг яллаад шоронд явуулчихдаг юм уу, үгүй биз дээ. Би хууль зөрчөөгүй. Би ажил хийсэн туслан гүйцэтгэгчдээ мөнгө өгөх ёстой биз дээ. Барилга барихаар төрийн бүх байгууллагатай харьцдаг. Бүгд мөнгө нэхдэг. Маш олон компаниуд ажлаа хийхийн тулд төрийн албан хаагчдад мөнгө өгдөг. Дарга нарт нь мөнгө өгөхгүй гэх бүрт маргаан дэгддэг. Нэхсэн байр пентахаусыг нь өгч чадахгүй гэхэд чиний нөхцөл байдлыг ойлгоод 320 сая төгрөг бэлнээр авъя. Надад тийм мөнгө байхгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагч биднийг хамгаалах ёстой хуулиар биднийг дарамтлаад байгаа юм бэ” гэлээ. 

Ийнхүү "Бавгар групп" ХХК-ийн удирдлагыг санхүүгийн дарамтад оруулах, төслийн санхүүжилтийг гацаах, цагдаагийн албан хаагчдад буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлэх замаар төслийг зогсоох, барьцаалсан үйлдлүүдийг хурандаа Б.Цогтбаяр нь удаа дараа явуулсаар байгааг холбогдох газруудыг анхааралдаа авахыг хүссэн юм. 
 

Сонирхуулахад, Б.Цогтбаяр хурандаа ЦЕГ-ын Сургалтын төвийн даргаар ажилладаг. 2016 онд хурандаа цол хүртсэн нэгэн аж. 

О.ОНОН
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-01-23 06:38:40
    Манай төрийн тогтолцоо, цагдаагийн дарга нарын байж байгаа царайны дур зураг ийм л байна
    139.5.218.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 13:17:10
    Тогтолцооны завхарал туйлдаа хүрлээ завшигчид сэг зэм эргэсэн зальт үнэг аятай арай л дэндэж бна шүү! МУ-д хууль бг бол энэ цагдааг-н өлөнгүүд-н учрыг олоочээ!!...
    66.181.178.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-22 10:10:05
    Ямар муухай юм бэ.Энэ төрийн албаныхныг бүгдийг ххлаад шинэ зхлуусыг томилох хэрэгтэй.Тэд сэргэг эрч хүчтэй,шуналгүй
    202.9.40.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Iim  2020-01-22 07:42:39
    Iim zambataagui bitehgui uls bsnaaas dinobotten taarns Uher Mongolchuudiin eh oron
    89.204.154.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-01-22 05:50:48
    Цагдаа чинь Засгийн газар Хүрэлсүх, Нямдорж хоёрт шууд хамаардаг алба. Иймээс Хүрэлсүх, Нямдорж хоёр энэ талаар юу хийхийг харая Сэлэм гялс толгой өндгөс...
    202.21.127.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Зараа 2020-01-22 03:38:17
    Хурандаа цол хэн өгсөнтэй нь цугт нь шалгавал зохилтой
    182.160.37.136
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-22 03:30:00
    цэргээсээ олон хурандаа генералуудын хийдэг ажил бол энэ шуудээ хэзээ ийм олон хурандаа генераль байсан улсын хэмжээнд гарын арван хуруунд тоологдохоор л цеен б...
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-22 02:45:26
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо...
    202.9.47.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-22 02:36:33
    Яасан ч уйваагүй юм дээ, ямар их мөнгө нэхээ вэ? Манай улс ийм болохоор яаж хөгжих вэ дээ
    103.14.37.4
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-22 02:33:26
    цагдаагийн хурандаа нар дотор ийм асуудал их бий дээ.Ер нь төрөөс баяжсан хурандаа нар олон шүү.Зэвсэгт хүчнийхэн сүүлийн үед өмнөгөвийн төмөр замын хөрөнгөнөөс...
    103.57.92.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Булгаа 2020-01-22 02:15:00
    Төр засаг үүнд тохирсон арга хэмжээг авах байх гэж найдаж байна.
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-22 02:14:34
    ene huniig yaraltai shalgah tsag boljee
    119.40.98.177
    Мэдэгдсэн Хариулах