Талийгаач Батхүүгийн охин Цэлмэг: Бид аавынхаа амийг нэхэх болно, шударга ёсны төлөө тэмцэнэ

Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  хуульч, өмгөөлөгч н.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцлоо. 

Мэдээллийн эхэнд өмгөөлөгч н.Батхуяг “Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү зуурдаар нас барсан. Энэ асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгээд найман сарын хугацаа өнгөрөхөд хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрээс ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Цахим орчинд хэргийн үйл явцын талаар маш их мэдээлэл явсан. "Хэрэг хаагдлаа, гадны нөлөөгүй юм байна" гэх мэт мэдээллүүд гарахад ар гэрийнхний зүгээс хүлээцтэй хандсаар ирсэн. Монгол ёс заншлаа бодсон ч бурхан болоочийн ясыг өндөлзүүлээд яриад байх зохимжгүй. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж байгаа гэж бодож, албан ёсны мэдэгдэл хийгээгүй байсан. Сүүлийн үед хэргийг улстөржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах үйл явцууд гарч байна. Тиймээс бид хэргийг талаар үнэн зөв мэдээллийг хүргэхээр шийдсэн.

Нэгдүгээрт, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Нэлээд олон хуудас эмнэлзүйн үг хэллэг ихтэй. Анхаарал татсан хэдэн зүйлийг хүргэе. Дүгнэлт дээр талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралт, ухархайн дээд ханын хугаралт үүссэн. Баруун нүдэнд хөхрөлт хавдалт үүссэн. Задлан шинжилгээний явцад талийгаачийн хүзүүний зүүн хажууд 7*0,5 см урттай улайлт үүссэн. Энэ бол боолтын улмаас үүсч болдог үүсч болдог. Дүгнэлтээр өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэж гарсан. 

Мөн энэ хэрэг дээр УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүнээс полиграффийн тест авсан. Энэ бол үнэн худлыг шалгах багаж юм. Дүгнэлтээр “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр” гэсэн байна. Түүнчлэн хэргийн газар ажиллаж байхад талийгаачийн гар утсыг хураан авсан байдаг. Хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид хүлээлгэн өгсөн. Хохирогч гар утсыг аваад шинжилгээний дүгнэлттэй танилцахад гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Үйлдвэрээс гарсан утас шиг болсон байсан. Шинжилгээний дүгнэлтээр “Гар утсанд ямар нэг мэдээлэл байхгүй. Түүнийг сэргээх боломжгүй байна” гэсэн  байна. Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд хэргийн талаар мессеж бичсэн. Тухайн этгээд “Би харсан. Надад 13 секунтын бичлэг байгаа. Мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн “Энэ хэргийн талаар мэдэхгүй” гэсэн бөгөөд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал байсан. Задлан шинжилгээнд оруулахаас өмнө ар гэрийнхэн рентген зураг авахуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Задлан шинжилгээний явцад онош дутуу тавьсан, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах явцад гар утасны гадаргуу дээр хурууны хээ байна уу, ямар нэг биологийн ул мөр байна уу гэдгийг шинжилгээнд явуулж тогтоох ёстой. Гэтэл үүнээс өмнө дотор нь юу байна вэ гэдэг дээр шинжээч томилсон. Утсан дээр байгаа хурууны хээ, биологийн ул мөр арилах боломжтой. Иймэрхүү мөрдөн шалгах ажиллагааны зөрчил,эргэлзээ бүхий байдлууд байна” гэлээ.

Талийгаачийн хүү Б.Ганхөлөг: Би ууган хүү нь. Гэр бүлээ төлөөлж анхны мэдэгдлийг хийж байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид маш их тэвчээртэйгээр ажиглаж байлаа. Бидний хувьд хүндхэн цаг хугацаа өнгөрч байна. Эмээ, өвөө, ээжийнхээ тухай ярихад ч хэцүү. Дөрвөн настай дүү маань хоолоо ч идэж чадахгүй, бэтгэрсэн байдалтай. 2019 оны тавдугаар сарын 17 бидний амьдралд хар толбо үлдээсэн өдөр байлаа. Ийм өдрийг хэзээ ч төсөөлж байгаагүй. Цоо эрүүл аав маань өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр Төрийн ордонд ажлын хэсгийн хуралдаантай байсан. Төрийн тусгай объект, тусгай хамгаалалттай газар ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад Төрийн ордонд орсон. Буцаж гарч ирээгүй. Бид гадны нөлөөтэй гэж шууд үзэж байгаа, яах аргагүй. Өндрөөс унаснаас үүдэлтэй гэж байгаа юм. Баруун нүд хөхөрч хавдсан. Зүүн талаараа унасан. Гэтэл тэр унасан талын нүд яагаач үгүй. Унаагүй талын нүд хэсэгтээ нэлээд том хавдартай. Хүзүүн дээрх улайлт бол ойлгомжтой, заамдалтын улмаас улайсан улайлт. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ заамдалтын мөртэй байх уу, итгэхгүй байна. Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ, амьд явах баталгаагүй болчихсон юм биш үү.  Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон хүн Төрийн ордонд ажлын цагаар амь насаа алдсан байна. Гудамжинд явж байгаа жирийн иргэд бид яах вэ? Энэ хэргээс хойш найман сар өнгөрсөн ч ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Өнгөрсөн найман сар хэцүү байлаа. Аавыгаа санаж байна. Монгол Улс төртэй, шүүх засаглалтай улс. Хуулийн байгууллагынхан аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж найдаж, итгэл алдраагүй хүлээж байна.

Талийгаачийн охин Б.Цэлмэг: Аавыгаа маш их санаж, үгүйлж байна.  Эмээ өвөө маань өдөрт олон цагаар аавын минь зурагны өмнө сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиасаа хагацаж сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү маань бэтгэрч байна. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно.

О.ОНОН

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2020-01-23 06:43:01
    2017 гэснийг 2019 гээд засаад оруулсан байна. Болж байнаа. Эхнээсээ алдаагүй бичих хэрэгтэй, ялангуяа он сарыг. Эргэлзэж байвал нягтлах хэрэгтэй шдээ.
    103.57.93.232
    Мэдэгдсэн Хариулах
  • zpchin  2020-01-23 03:38:24
    yamar ch barimtgui camergui gazar xuniig xardaj serdej bdg Nomtoibayar xamaagui ta nar bittgii sejigle! camergui gazar xnaas xen yu xiisniig tanar yaj medxiin
    202.55.188.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Fury 2020-01-22 18:05:14
    Номтойбаяр арай хуньчихсан юм биш байгаа!!!
    103.26.195.141
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2020-01-28 12:01:58
      Araich teghguu bha hun gutgej bolhguishuu hamaagui tsuuraad bgarai
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-22 08:55:52
    өөрөө юу хүний оролцоо байв уу яасан их мэдээд байнаа
    202.9.47.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Байды 2020-01-22 08:49:20
    Та нар оройтож хөдөлж ба байгаад байвал улам л бүдгэрэх болно эзнийг ол төрөөс амь насыг нэх нэх нэх
    202.126.88.61
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-22 07:11:19
    Үнэн мөнийг олох хтэй Та нар олохгүй юм бол хэн олох вэ. Сайн хөөцөлдөх хтэй.Ард түмэн бас гайхаад л үнэн олдох бх гээд л сууж бна.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • цахим 2020-01-22 05:05:12
    2009 2017 2019 гээд олон он бичсэн байх юм даа О ОНОН гуай
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2020-01-22 04:19:34
    Сэтгүүлчээ, 2017 он биш 2019 он биздээ. Яагаад ингэж илэрхий алдаа гаргаад байдаг юм бэ? Анхааралтай бичээч.
    59.153.114.245
    Мэдэгдсэн Хариулах