Сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт товлогдолод байсан байсан юм.
Гэвч шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүх хурал ирэх сарын 06-ны 09.00 цаг хүртэл хойшлогдсон байна.
О.ОНОН
Гэвч шүүх хуралдаанд улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүх хурал ирэх сарын 06-ны 09.00 цаг хүртэл хойшлогдсон байна.
О.ОНОН