Хар хайрцаг нь гэмтсэн гэв
Ираны иргэний тээврийн агентлаг энэ сарын 8-нд Украины олон улсын нисэх онгоцны компанийн Бойнг онгоц Ираны хувьсгалт ангиудын андуурч харвасан хоёр пуужинд өртөж сүйрснийг зөвшөөрчээ.
 
Мөн 176 хүн амь үрэгдсэн ослын талаар гаргасан хоёр дахь урьдчилсан тайланд Тегераны Иман Жомейни олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсний дараа ОХУ-д үйлдвэрлэсэн TorM1 загварын газар агаарын пуужинд оногдсон гэж мэдэгдсэн байна.
 
Энэ онгоцны компани өчигдөр нийтлэгдсэн судалгаанд онгоцны хоёр хар хайрцаг ноцтой гэмтсэн байна. Мөн сүйрэл болсон газраас олдсон төхөөрөмж болон гэмтээгүй өөр хоёр төстэй төхөөрөмжийн зурагнаас харахад энэ пуужинд өртсөн нь тодорхой байсныг онцолжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.