С.Баатаржав дарга аа, балаг таригчдадаа хэзээ хариуцлага тооцох вэ

Төрийн албаны нэрээр бамбай хийж ард түмнийг хохироосон цагдаагийн өндөр албан тушаалтнуудыг ажлаас халахаас өөр хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу? 

Хамгийн сүүлийн жишээ,  ЦЕГ-ын захиалгаар "Хууль сахиулах-1" 250 албан хаагчийн орон сууцны төслийг "Бавгар групп" ХХК хариуцан ажиллаж байгаа.  Энэ ажил  2015 онд барилгын ажил эхэлсэн ч  “А” блокийн барилгын ажил 2019 оны хавар ашиглалтад орсон бол B блокийн барилгын ажил сар шинийн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан ч ямар нэгэн барилгын ажил явагдахгүй байгаа аж. Учир нь "Хууль сахиулах-1" хотхоны ажлын хэсгийн ахлагч Б.Цогтбаяр тэргүүтэй төрийн албан хаагчдаас үүдэн B, Г блокийн барилгын ажил зогсоод байгаа юм.  Учир нь Б.Цогтбаяр тэргүүтэй хүмүүс их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун олон нийтэд мэдээлэл хийсэн.  Улмаар мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ингээд цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж сахилга ёсзүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Тэгвэл үүнээс өмнө Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын өөрийн эзэмшлийн байраа бусдад түрээслүүлж, түүнд автомат мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлсэн. Улмаар Э.Бөхбат хурандаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 

Ийнхүү мөрдэстэй төрийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаанууд олон нийтэд хүрч, дарга нар нь гэнэт ухаарсан юм шиг хариуцлага асууж, ажлаас нь чөлөөлсөн. Асуудал ерөнхийдөө ингээд намжмал байдалд ордог. 

Төрийн хуулийг биелүүлэх үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаал цол хэргэмтэй хурандаа нарын хууль бус үйлдлүүд энэ мэт замхарсаар байна. Тэд бол өмссөн хувцасандаа эзэн болж төрийн нэр хүндийг өндөр өргөж, төрийн хуулийг ягштал биелүүлэх үүрэг хүлээж, тангараг өргөсөн эрхмүүд. Гэтэл төрийн алба хийгээд өндөр цол хэргэмээрээ “зэвсэглэн” жирийн ард иргэдийг  дарлаж, дарамталсаар байна. Тэд хүссэн нэгнээ шоронд хийж, үүрэг үүрүүлж, ялтан болгох чадалтайгаараа гайхуулна. 

Гэтэл ЦЕГ-аас энэ мэт хууль бус үйлдлүүд гаргасан албан хаагчдыг ажлаас нь халахаас өөр арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхал төрүүлж байна. Жирийн иргэнд үг үсэггүй үйлчилдэг хуулийг зөрчил гаргасан хурандаа нарынхаа хууль бус үйлдлийг шалган тогтооход ч бас ашиглах шаардлагатай байгааг ЦЕГ-ын дарга С.Баатаржав танд сануулах нь илүүц биз. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-25 09:36:12
    Цагдаа дампуурсан танай цагдаа дээд офицер чинь гэр бүлээ зодно гэр бүлиин хүчирхиилэл хиинэ цагдаа нар чинь авлигажсан бүтэхгүй газар
    162.158.92.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Albanhaagch 2020-01-23 16:44:27
    Ene darga shu yumand ni helsen gesen sh de tegeed arga hemjee avaagui nohor odoo yu hiih uu ene Baatarjav gegchiig zailuulj bj hariutslaga yarigdana da
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-23 03:17:52
    ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ХОЛ ДАВСАН ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ БОЛСОН ГЭСЭН МОНГОЛЫН ЦАГДАА АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ ХАЙРАН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ...
    43.228.129.20
    Мэдэгдсэн Хариулах
  • хуучин хүү 2020-01-23 02:34:09
    за даргаа өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй болждээ. Чмний даргалж байх үед хамгийн хогийн юм гараад байна шүү. Чи удирдаж чадахгүй байгаагаа мэдэх чадваргүй
    202.9.46.198
    Мэдэгдсэн Хариулах
    • хуучин хүү 2020-01-23 02:35:10
      л байна даа. Хүнд хэлэх үгтэй үлдсэн нь дээр шүү
      202.9.46.198
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-23 02:24:38
    Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах хэрэгтэй...Тэгж байж төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг нөхдүүдэд ЭХэрэг үүсгэх шалгах асуудал нэг мөр...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-01-23 01:27:24
    Цагдаад үндсээр нь реформ хийх ёстой! Нямдоржийн сэтгэлгээ, мэдлэг нь 1989 оны түвшинд царцчихсан учраас реформ хийж чадахгүй!
    66.181.176.71
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2020-01-23 01:19:45
    олон цагдаагийн орон сууц мөрөөдөж урьдчилгаанд төлсөн мөнгө салхинд хийссэн хэрэг үү,энэ арай дэндэж байнаа,
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗӨВ 2020-01-23 00:50:21
    ЭНЭ даварсан хурандаа нарт тохирох ЯЛыг нь оноох ёстой. ТӨРийн өмнөөс ажуилладаг хэмээн томорч болдог бол ТӨРИЙГ хулхидаж байгаа тохиолдол БҮРТ нь ХАТУуХАН ЯЛ ө...
    192.82.72.183
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-23 00:44:29
    хурандаа, генераль цолтон хулгана зурамнаас олон болсны уршиг энэдээ хойд солонгост ч ийм олон байхгуй байх хурандааг харандаа генералийг гонороль болгое
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-23 00:38:12
    Нотлогдсонгүй гээд л орхино томилгоогнь хийхгүй удаашруулна, нөгөө этгээд нь шүүхэд хандана, шүүгчийн захирамжаар буцаан томилно, ажилгүй байх үеийн цалингаа нө...
    103.212.118.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-23 00:37:31
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо...
    202.9.46.233
    Мэдэгдсэн Хариулах