“Урт цагаан”-ыг нураах цаг болсон

Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр  барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ.  Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв.  Түүний дараа 2011, 2014 онд мөн л ийм утгатай актууд гарсан байдаг.  Найман мянган ам.метр талбайтай. Нийслэлийн өмчийн III  байр хэмээн нэрлэгддэг.   Гэвч  нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой  золгож байна.  Одоогоор дээр дурдсан актууд дээр үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар.

“Урт цагаан”-ы барилга  харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодот­голтой гудамжинд байрлаж байна. Нийс­лэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий.  Гэтэл тэнд  гадныхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй.  Харин ч хотын сүр хүчийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор талд нь ороход зарим хэсэгт дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр ханаар хэсэгчлэн нуралт өгөөд эхэлчихсэн, эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байна.  Мөн уран дархны газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний амь насанд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газраас галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм.   Бидэнд  мартаж болохгүй гашуун туршлагууд бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” үйлчилгээний төвийн барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон түүх бий билээ.

Мэргэжлийн байгуул­лагууд, нийслэлийн  зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг.   Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна.  Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог.  Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг метр квадратыг нь 9000 төгрөгөөр тооцдог байна.  Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон дураараа түрээсийн мөнгөө нэмдэг.

Тэгэхгүй бол бол  талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас  гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам.метр бөгөөд эндээс олж буй  түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн 30 орчим нь үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж нийслэл  алдагдалтай ажиллаж эхэлжээ.  Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан болон Давхар түрээслэгч” гэсэн нэгэн нэр томъёо энэ газар дээр яригддаг. НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу метр квадратыг 4500 байсныг 9000 төгрөг болгожээ.  Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй.

Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал,  2013 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар  “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв.  Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг. Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг.  Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг байна. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийнэ болсныг Хотын дарга, холбогдох удирдлагууд анзаараасай билээ.

Ийнхүү “Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс  түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийнэ ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2020-01-28 06:40:23
    iim huuchin balgas shig bairiig m2-g 90000 -r tureesleh uu. darhan, gutalchin,oedolchinguud iim uneer tureeslej chadahgui. Ene arai denduu davsaljee.
    162.158.92.5
    Мэдэгдсэн Хариулах
  • neg l ikhe nyraah syitgeh hymyys?.... 2020-01-27 09:51:38
    eersdeen yu ch hiij chadahgyi hebtej barisan byteesen tyyhiin dyrsgald zyilseen nyraah chag ni bolson ch geh sig ta nar yu byteej chadah be?tenegyyd ee!!
    141.101.69.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-23 06:36:07
    Энэ зөв байх шүү. Түүхийн дурсгалт газруудаа хамгаалж, энд шинэ зүйл барихад зөв. Их ч том талбай эзэлдэг. Харин зөв л хийх хэрэгтэй. нууц ноётонтой учрчраас т...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-01-23 06:19:54
    гучин турээслэгчийг дийлэхгуй бол тер байгаад яанам бэ хятад шиг байлдаа ер нь анц байшин нурааж чадахгуй бол хятадад дагаар орчих тэд шийдээд егне
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-23 05:48:14
    байнга л нураая гэж ярьдаг болж дээ
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-01-23 05:47:49
    нураагаад жуулчны гудамжийг ёсоор нь болгож залуус бүжиглэж чөлөөтэй жуулчин зорчдог Москвагийн Арбат шиг болгох хэрэгтэй зуррачид нь чөлөөтэй зурдаг гэх мэт
    192.82.76.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-23 05:03:06
    Урт цагаан нурхад бэлэн болоогүй газар нь арааны шүлс гоожуулаад Энэ луйварчид барилгад нас тогтоогоод л одоо үнэнтэй авч байгаа барилгууд хэдэн жилийн настай
    202.9.46.233
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-23 04:04:43
    Нарантуул, бөмбөгөрийг хотын төвөөс гаргая
    202.70.33.164
    Мэдэгдсэн Хариулах