Конгрессийн гишүүд нотолгоогоо танилцуулж эхэллээ

АНУ-ын төлөө­лөгчдийн танхимын ерөнхийлөгч Нэнси Пелоси Ардчилсан намын конгрессийн долоон гишүүнийг доод танхимаас ерөнхийлөгч Доналд Трампыг улс төрийн шүүхээр оруулж яллаж байгаа ажиллагааг хийлгэхээр томилжээ. Тэд   өчигдрөөс  нотолгоогоо танилцуулж эхэлсэн байна. Шүүх, тагнуулын алба, засаг захиргааны комиссын дарга Жерри Надлер, Адам Шифф, Зой Лофгрен, Хакеем Жеффрьес, Вал Демингс,  Жэйсон Кров, Сильвиа Гарсиа нар 24 цагийг гурван өдөрт хувааж анхны нотолгоогоо танилцуулна. Тэд  ялангуяа, Доналд Трампын өмгөөлөгч Руди Жулиани энэ хэрэгт оролцож байгаа болон Украины улс төрийн бодлогод, Украинд Элчин сайд байсан Мари Йовановичийн нэр төрийг унагаах гэсэн явдалд анхаарч байгаа аж. Мөн “CBS” телевизийн мэдээлснээр энэ онд болох сонгуулийг залилахыг оролдож байна гэж буруутгажээ. Доналд Трампыг буруутгах шүүх ажиллагааны үеэр хоёр цаг гаруй ярьсан бөгөөд ерөнхийлөгчийг Киевт туслах цэргүүдэд олгох 300 мянган ам.долларыг болиулахыг оролдсоныг онцолсон байна. Учир нь украинчууд өртэйг Доналд Трамп мэдэж байсан гэв. Адам Шифф “Энэ нь зөвхөн Украины болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал биш. Авлигын ч хэрэг биш. Тийм биш, надад юу байгаа тухай юм. Тэр украинчууд надад өртэй” гэж илтгэлийнхээ үеэр онцолжээ. Түүнээс гадна Доналд Трамп Украинд өгөхийг хүсээгүй мөнгө түүнийх биш байсан. Тэр нь батлан хамгаалах салбартаа зарцуулахаар төлөвлөсөн АНУ-ын ард түмний мөнгө гэж онцолсныг CNN телевиз дамжуулсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.