Манай улсад титэм вирусын халдвар бүртгэгдээгүй
БНХАУ-ын 20 мужид 2072 шинэ төрлийн титэм вирусны сэжигтэй тохиолдол илрээд байна. Өнгөрсөн шөнө буюу 23-24-ний шилжих шөнийн байдлаар уушгины хатгалгааны Коронавирусын 830 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнд 177 хүнд тохиолдол, 25 нас барсан, мөн Хубэй мужид 24 тохиолдол бүртгэгдсэн байна.
 
Өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна
 
Манай улсад яг одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.
 
Ухань 30 гаруй Монгол оюутан байна
 
 Ухань хот дахь Монгол оюутны холбооны Мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “ 2019 оны 1 сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь: 2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна. Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирж, Корана вирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улсруу амарч, аялахаар явсан байна. Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй Монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байна. Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна. Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья” гэжээ.



 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2020-01-27 00:06:12
    Neg ikh olon aptek mungu hiine, tegsen murtluu naadzaxiin mask ni xurelzeegui. Monos mask baixgui uilchilgee mash muu
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-24 17:01:08
    Халдвар авсан хүн байхгүй гэж яасан тайван байх нь вэ? Аливаа эрсдэлээс сайн бодож төлөвлөж чадсан нь хождог юм даа, ингэж байхаар дүүрэг болгонд 1-2 сургуулийг...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-01-24 02:06:13
    сайжруулсан түлш шиг олон хүн үхэхээр арга хэмжээ авахаар хүлээгээд байна уу? эртхэн арга хэмжээ ав.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-24 01:44:50
    шинжилж чадахгүй юм чинь яаж илрэх вэ дээ,УРВАЛЖ-аа хурдан аваад шинжилгээгээ хий.
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах