Н.Номтойбаяр: Би  ч бас алдаа гаргасан байна

УИХ-ын дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлаж, чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм. Мөн үүний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах товтой байна. Яг одоогоор МАН-ын гишүүд бүлгийн хуралдаандаа оролцохоор хүрэлцэн ирж байгаа юм. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тухайлбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдсон асуудлаараа “Залуу хүн алдсан байна. Би ч бас алдаа гаргалаа, хүлцэл өчье. Тэр залуугийн ирээдүй, хөдөлмөрч ээж, тагнуулын байгууллагад хамт ажиллаж байсан аавыг нь бодсон ч гомдох зүйл байхгүй.  Миний буруу байсан” гэлээ. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-26 11:05:32
    Зодолдохгүй байж чаддагүй юм уу.Юун ч их яаран буруу шийдвэр гаргаж юм л бол зодолддог нөхөр вэ.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2020-01-24 10:36:17
    BURUU MUNGU TENEGUUDIIG IIMERHUU L ......
    162.158.2.117
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-24 07:26:47
    за одоо болимоор юм. яах гэж учраа мэдсэн хүмүүс төрийн ордондоо согтуу ордогийн яахаараа архи уудгийн. бүгд л буруутай.
    162.158.91.232
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-01-24 05:04:43
    Номгүйгунигт шорондоо очиж хэнтийн замаа засаж янзал.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах