У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн  ''Отгонтэнгэр'' хайрханыг ухуулахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа.

МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.  

Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн.  Энэ асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • od 2020-01-27 03:17:50
    Ийм лицензийг олгоод байгаа тэр тогтолцоогоо засаачээ. ер нь монголд тийм олон уурхай байх хэрэггүй. зөвхөн стратегийн нийт ард т?мэн ашиг хүртдэг орд байх
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-27 02:15:27
    Бүх лицензийг цуцлаад дараа нь төр, ард түмэн, байгаль орчинд ашигтай ганц хоёрхон лицензийг нийтээрээ хэлэлцэх
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • төр бохир байна 2020-01-27 02:04:13
    Бүх юм хуулийн дагуу байх ёстой. Ерөнхий сайдын хэлсэн үг хууль биш. Ерөнхий сайд хуулийн байгууллагад үүрэг өгдөг ч хүн биш. Попрох хэрэггүй
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaaraa 2020-01-27 00:49:27
    Mongol humuusiin zaashlaad mongol eh orniihoo toloo ene jil zagaan saraa neg ih orgon temdeglehgui ail hunaraar neg ih heselgui temdegleh shiidwer gargaach !!!
    162.158.93.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-26 15:38:21
    Бүх уул уурхайн лицензээ цуцлаад дараа нь яг аль ордыг ашиглахаа ард олонтойгоо яаравчлан ярилцаж 1-2 уурхайг монголчууд ашигламаар байна аа Яаравчлах
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-01-25 04:12:48
    Бид ядуу байгаа гэхдээ тахилгат уулаа ухаж хоног өнгөрөөж арай болохгүй байх шүү
    162.158.90.141
    Мэдэгдсэн Хариулах