Гэртээ ногоо тарих боломжтой ухаалаг хүлэмж
LG компани Лас Вегаст энэ сарын 9-нд болсон цахилгаан бараа хэрэглэгчдийн шоуны үеэр анх удаа гал тогоонд байрлуулж болдог ухаалаг хүлэмжийг зохион бүтээснээ танилцуулжээ. Гаднаас нь харахад хөргөгчтэй төстэй бөгөөд дотор нь ургамал, хүнсний ногооны үрийг суулгах зориулалттай олон тасалгаатай тавиуртай аж. Түүнээс гадна тарьж ургуулж байгаа ургамалд шаардлагатай ус, температур, гэрлээр дутаахгүйн тулд хянах боломжтой. LG  компани шинэ бүтээгдэхүүнээ ургамал, хүнсний ногооны үр суулгахад зориулсан 24 савтай болон ургахад нь тохирсон орчинг бүрдүүлсэн гэж мэдээлсэн байна. Мөн тарих ногооныхоо үрийг суулгасан саванд ургахад нь шаардлагатай хүлрийн хөвд, бордоо, үрээр хангасан аж.
 
Энэ компани ухаалаг хүлэмжинд тарьсан ногоо нь дөрвөн хүнтэй ам бүлийн хэрэгцээнд хангалттай хүрнэ. Өөрсдөө тарьж ургуулсан ногоогоо хэрэглэх боломжийг хангасан энэ хүлэмжинд ногоон сонгино, цикори, лаврын навчнаас гадна хүнсний ногоо тарьж болно гэж мэдэгджээ. Зохион бүтээгчид хүлэмжинд түгээмэл тохиолддог муухай үнэр үнэртэх, хогийн ургамал ургахаас урьдчилан сэргийлсэн цэвэр орчин, эрүүл орчинд ногоо ургах асуудлыг ургамал брд шаардлагатай ус, гэрлийг өгөх зарчмаар шийдвэрлэжээ. Хэрэглэгчид ухаалаг хүлэмжийг ухаалаг гар утсандаа суулгасан аппликейшнээр дамжуулан тарьж байгаа ургамал, ногооныхоо өсөлтийг хянаж удирдах боломжтой юм байна. Түүнээс гадна компанийн зүгээс  ургацаа хэрхэн амжилттай хурааж авахыг заварласан зөвлөгөөтэй гарын авлагыг хэрэглэгчиддээ өгч байгаа аж.
 
Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.