Кино театр, цахим тоглоом, номын сан зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоолоо
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг,  гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ.

Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 95, жолооны курсууд, кино театр, номын сан зэрэг  урлаг соёлын 42 байгууллага,  интернет цахим тоглоомын 167 газрын үйл ажиллагааг зогсоох, томоохон сургалтын танхимтай 76 ресторан, зочид буудлуудын захиргаанд  олныг хамарсан  үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 02-ны өдрийг дуустал зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд  Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.