33 мянган оюутны смарт карт ирэх сард бэлэн болно
2014-2015 оны хичээлийн жилд смарт картаар 113 000 оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих билээ. Энэхүү хяналтын тоог БШУЯ, НТГ, ХАХНХЯ, СЯ,МОХ хамтран зөвшилцөн тогтоож оюутныг зорчуулах ажлыг зохион байгуулдаг. Хавар захиалсан ахлах курсын оюутнуудын захиалга болох 70 000 оюутны смарт карт оюутан суралцагчдын гар дээр хүрээд байгаа ажээ.

Харин энэ жил шинээр оюутан болж буй Нэгдүгээр курсын оюутнуудын смарт картны захиалга энэ сарын 1-ээс эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 43 000 смарт хэвлэгдэн гарахаас 10 000 смарт карт хэвлэгдэн тараагдахад бэлэн болоод байгааг Монголын оюутны холбооноос мэдэгдлээ.  Иймээс ирэх 10 сарын эхний хагаст багтаан үлдэгдэл 33 000смарт картыг оюутнууддаа хүлээлгэн өгөх гэнэ.

Харин ямар нэгэн байдлаар захиалгаас хоцорсон оюутнуудын смарт картыг хяналтын тоо үлдсэн тохиолдолд МОХ-с их, дээд сургуулиудад хуваарилан захиалга авах ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.