Худал мэдээлэл тарааж иргэдийг айдаст автуулсан ЭМЯ хариуцлагаа хүлээ
Коронавирусийн халдвар дэлхий нийтийг айдаст автуулж байна. Өмнөд хөршийн Ухань хотоос эхлэн тархсан уг вирусээр өчигдөр өдрийн 10.00 цагийн дэлхий дахинаа 4474 хүн өвчилж,  106 хүн нас барж,  5796 хүн халдвар аваад байна.

Манай улсад энэ өвчний тохиолдолд бүртгэгдээгүй байна. Гэвч өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээлэл иргэдийг айдаст автуулав. Тодруулбал, Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр  БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Нислэгийн хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Очсон өдрийнхөө шөнөөс халуурч эхэлсэн байна. Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдаж байгаад энэ сарын 25-нд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нь лобарторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тус иргэн 34 настай, эрэгтэй” хэмээн мэдэгдсэн.

Харин энэ мэдээллийг хийснээс хоёр цаг орчмын дараа Эрүүл мэндийн яамнаас дээрх мэдээллээ үгүйсгэсэн юм. Бүх л бүтэн улсын Эрүүл мэндийн яам нь судалгаа тооцоогүй ажиллаж олон нийтийг айдаст автуулав. Өмнөх мэдээллээ няцаахдаа ЭМЯ “Халдвартай хүнтэй онгоцонд нисэж очсон тухайн иргэний шинжилгээ өгсөн үйл явцыг халдвар авсан гэж андуурсан” хэмээн мэдэгдэв. Харамсалтай биз. Энэ зуур олон нийт албаны мэдээлэл итгэн, айдаст авчихаад байв. Мэдээж Монгол хүнээс аймшигт тахлын вирус илрээгүй нь сайн хэрэг. Гэхдээ түрүүлж мэдээлэх “дон”-гоос үүдэн иргэдийг айдас түгшүүрт автуулсан хариуцлагаа ЭМЯ хүлээх ёстой.

Ядаж л ЭМЯ  энэ  сард Улаанбаатараас  Гуанжу чиглэлд нислэг үйлдсэн байсан уу гэдгийг тодруулж болох байв. Энэ сард энэ чиглэлд нислэг үйлдээгүй. Мөн Австрали улсын аль ч мэдээллийн хэрэгслээс сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. Өчигдөр өдрийн байдлаар тус улсад Корона вирусээр өвчилсөн 5 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Хамгийн сүүлийн өвчтөн нь  21 настай, эмэгтэй, БНХАУ иргэн.  Тэнд ямар ч Монгол хүн өвчлөөгүй тусгаарлагдаагүй. Гэтэл манай улсын ЭМЯ-ныхан бараг зохиол шахуу юм бичиж, олон нийтэд мэдээлсэн. Тун харамсалтай. Харин дараа нь энэ мэдээллээ үгүйсгэхдээ ард түмнээ айдаст автуулсан байдлаасаа ичиж, зовсонгүй, уучлалт ч гуйсангүй.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-01-31 04:23:14
    Харин ч шуурхай зөв мэдээлэл цаг алдалгүй өгсөн Сайн байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага дүгнэсэн байна лээ.
    162.158.90.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-30 19:30:14
    Энэ хугацаанд өгч байсан мэдээллийг нь сонсвол авах юм юу ч байхгүй шүү. Түй май
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-01-30 11:41:21
    Ter medleggui t1 avgaiigaasaa salaach.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • монгу 2020-01-29 22:48:29
    монгол нар буу сурчигнээч .Сэтгуулч бичих юмаа олж ядах юм.Австрид монгол овдоход энд аймшин болоод байхдаа яахавдээ..Монголоос явспн хятадаар дайрч цааш явсан ...
    162.158.90.207
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-гишүүн Нэмэхбаяр 2020-01-29 10:14:38
    ЭМЯ ер нь засгийн газар маш сайн шуурхай ажиллаж байгаа. Юм уншдаггүй сонсдоггүй атаа хорсол хоёрт эдэгдсэн зарим нэг этгээдийг бүү тоо
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Дунд хуруу 2020-01-29 09:59:57
    Тэгээ одоо гарч жагсаач оркоо. Эм сайдаа огцор гээд
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-01-29 07:23:53
    МАН Номтойбаярыг хөөж бхаар халдвар хавдар 2 ялгахгүй ямар ч мэргэжлийн бус Сарангэрэл сайдаа үтэр түргэн зайлуулаач энэ авгай сайд болсноор ЭМЯ ны нэр хүнд уна...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Jagaa 2020-01-29 05:31:49
    Sejigten ni mgl hyn bish bsand haramsaad bgaa yum uu haashaa yum bolih bna shyy ene setgyylch gegeereh boltigai
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-01-29 04:48:05
    Бөмбөрцөгийн нөгөө талд байгаа Австралид нэг хүн өвдлөө гэхэд монголчууд айдаст автаад байхдаа ч яах вэ дээ?!! Сурвалжлагч чи харин хөөргөдөж байна шүү!!
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-01-29 04:47:09
    МИАТ 2019 оны 10 сараас хойш Гуанжу руу нислэг үйлдэхгүй байгаа
    162.158.92.133
    Мэдэгдсэн Хариулах
  • suh 2020-01-29 04:23:33
    ymarch medleggui avgai ogtsor
    162.158.91.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2020-01-29 03:56:52
    ЭМЯ яг энэ мэдээлэлд буруугүй орчуулга ч алдаагүй. Австралиас Монгол хүн өвдсөн гсн мэдээлэл өгөөд 3 цагийн дараа буруу мэдээ өгсөнөө залруулж дахин мэдээ өгсөн...
    162.158.91.20
    Мэдэгдсэн Хариулах
    • БАТ & БАТ 2020-01-29 15:40:31
      ЯГ ҮНЭН
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Хариу 2020-01-29 03:33:08
    Юун сүртэй юм. Хаа байсан австралид хүн өвдсөн эсэхийг бидэнд ямар хамаатай юм. Монгол хүн байсан ч ялгаагүй. Холуур явбал сайн л биз
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэлсэн ярьсандаа байж сур 2020-01-29 01:59:06
    Сарангэрэл юу гээд байлаа, ганцхан ЭМЯ-наас баталгаатай мэдээлэл тараана гээд бсан, баталгаагүй мэдээ тараадаг л юм бна, хэнд итгэх вэ?
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-01-30 14:12:38
      Монгол мал минь,Австралиас ирсэн мэдээг л ярьсан ш дээ.
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-01-29 01:43:37
    САЙД ОГЦОРЧ ТААРЛАА
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-29 01:38:02
    ЭМЯ - ны гадаад харилцааны хэлтэст байгаа англи хэлтэй орчуулагч нарын хэлний түвшинг харуулчихлаа. Арын хаалганы хэлмэрчээс болж ард түмнийг айдаст авахуулчихл...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • яг 2020-01-29 01:25:32
    маш зөв өөрсдөө ёс зүйтэй байж буруу мэдээ тарааж иргэнийг маш хүнд байдалд оруулсан эрүүл мэндийн сайд огцор
    162.158.93.6
    Мэдэгдсэн Хариулах
  • balainuud  2020-01-29 01:13:50
    iim chadvartai humuus bidnii eruul mendiig hariutsaj baina daa. humuust hariutslaga toots gej shulsee uschuuleed oorsdoo bolohoor hudlaa medeelel taraagaad.
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-01-29 01:02:30
    Тэр Цогтбаатар гэж онгироо намчин нөхөр хариуцлага хүлээх ёстой.
    162.158.94.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуцдаг хулгайч 2020-01-29 00:48:58
    Хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан эдгээр новшнуудыг зайлуул
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-01-30 14:15:50
      Яг зөв,амь биеэ үл хайрлан Хятад руу сайн дураараа явах гэж байгаа Амарсанаа гэж сэргэлэн бандийг сайдаар томил.Яаж ажиллахыг яруу тодоор харуулна.
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах