МУ-д коронавирус бүртгэгдээгүй ч томуугийн дэгдэлт өндөр байна
ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч С.Диордица мэдээлэл өглөө.

Тэрбээр “ДЭМБ-ын Ерөнхий захирлаар ахлуулсан удирдах албаныхан БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж коронавирусын дэгдэлтийн сүүлийн үеийн мэдээг сонсож, тархалтыг зогсоох талаар ярилцсан. Уулзалтын үеэр Ухань хотод халдварын тархалтын хязгаарлах, бусад хотуудад авч байгаа арга хэмжээг эрчимжүүлэх вирусийн судалгааг үргэлжлүүлж мэдээллээ солилцох, хятадын тал биологийн сорьцуудыг ДЭМБ-д өгөх талаар тохиролцсон. Эдгээр арга хэмжээ вакцин эмчилгээг гаргаж авахад ихээхэн түлхэц болно. БНХАУ-аас гадна ДЭМБ-ын дөрвөн бүс 16 хотод 56 тохиолдол батлагдсан. Эдгээрийн 42 нь Ухань хотод аялсан өгүүлэмжтэй. Тархвар зүйн мэдээллээс харахад тохиолдлыг ихэнх нь эрэгтэйчүүд, нас барсан тохиолдлын 40 хувь архаг хууч өвчтэй хүмүүс байна. Тохиолдлуудын нас баралтын төвшин 2,3 байгаа. Энэ нь 2003 онд гар SARS-ийн дэгдэлтээс бага байгаа. Тухайн үед SARS-ийн тохиолдлуудын нас баралт 8-10 хувьтай байсан. Нийт тохиолдлын 20 хувь нь хатгалгаа амьсгалын цочмог халдвараар хүндрэх хандлагатай байна. ДЭМБ-аас шинэ коронавирусын эмнэл зүйн мэдээллийн сан үүсгээд ажиллаж эхэлсэн. Халдварын дэгдэлт өргөн тархсан БНХАУ-д сүүлийн хоёр долоо хоног зорчсон өгүүлэмжтэй, ханиалгах, халуурах, амьсгал давчдах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна” гэлээ.

Дараа нь шинэ коронавирусын халдварын тархалтын байдлын талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “ БНХАУ-ын  Эрүүл мэндийн яамны мэдээллээр өвчилсөн хүний тоо 5974 , нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдол 9939 байгаа бол  973 иргэн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 103 иргэн бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 20 орчин оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй. Гэхдээ томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас ирсэн, халуурсан өгүүлэмжтэй 29 зорчигчийг ХӨСҮТ-л тусгаарлан лабораторийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдсэн. Шинжилгээ үргэлжилж байгаа 18 хүн байна. Эдгээрийн  16 нь ХӨСҮТ-д, хоёр нь Дорнод дахь Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвд байна” гэлээ.
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ооо 2020-02-07 03:56:18
    ОНОШИЛЖ чадахгүй СҮЙРҮҮЛЭХ НЬ ЭЭ
  • ! 2020-01-30 00:09:43
    Энэ Онон гэгч сурвалжлагч бичсэн юмаа огт эргэж хянахгүй юмаа! Бөөн алдаа! Ер нь дандаа ингэдэг! Ийм хариуцлагагүй юмыг ажиллуулаад байдаг юм бэ?
  • Зочин 2020-01-29 14:19:41
    Шинэ, хуучин, судлагдсан, судлагдаагүй хамаагүй ээ, вирус бол вирус, ханиад томуугаар иргэдээ алдсаар байх уу? ЭМЯ, түшээдээ ажлаа хий, ажилла, арга хэмжээ ав
    • nnnnnn 2020-02-07 03:51:08
      ЭМЯ гэж худлаа БУРААД СУУГААД БХАА БоЛИОЧ!!! Хүн их үхэж бна АЛИЙГАА ч ялгахаа больvон бна шүү
  • Зочин 2020-01-29 07:15:00
    Бөөн хор өвчин дотор дунд л ард иргэд маань амьдарч л байгаа шүү дээ бодит байдал дээр