“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлнө

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна.

С.Жангар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-01-29 15:32:10
    bagabandi batsych metiin maniin hogchuuliig bolih heregtei,hemzeelchgyi ih shunaltai obgod yhehdee mongoo abaad uheh umuu.mongoloo gesen zob hynee songoy
  • зочин 2020-01-29 13:25:40
    хузуугуй толгой оюун эрдэнэ улайдаггуй улаан нар ордны цоолсон хивс телеерэй
  • зочин  2020-01-29 09:42:03
    хяналт шалгалтын салбарт ажиллаж байсан мэргэшсэн хүнийг авах хэрэгтэй хэл яахав орчуулагч албан ёсоор байдаг гол нь шударга хяналт хийж чаддаг чадвартай л байх...
    • Зочин 2020-01-29 14:31:13
      Багабандийг чөлөөлөх хэрэгтэй. Яасан их шуналтай нөхөр вэ, ерөнхийлөгчийн насан туршийн хангамж хүрэлцэхгүй бна уу
  • zochin 2020-01-29 09:36:30
    Маш сайн бна. Англи хэл,нас харгалзахгүй маш ухаалаг,мэргэжлийн,шударга эх оронч хүнийг л сонгох хэрэгтэй.Англи хэлтэй гээд хошного залуучуудыг авбал хол явахгү...