ДЭМБ дэлхийн хэмжээнд онцгой байдал зарлав
БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн халдварын улмаас 212 нас барсан тухай CNN мэдээлсэн байна. Ийнхүү нас баралтын тоо өдрөөс өдөр нэмэгдсээр байна. 

Тэгвэл өчигдөр ДЭМБ шуурхай хуралдаан хийсэн юм. Улмаар Хятад улсад дэлгэрч, бусад хэд хэдэн улс оронд тархаж байгаа коронавирусын халдварт өвчний тархалтыг "Дэлхий нийтийн онцгой байдал" (Global Health Emergency of Inter-national Concern) хэмээн зарлалаа.
 
Эрсдэлийн энэ түвшинг зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж олон улсын нислэгээ зогсоох, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болох юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.