НӨАТ-ын хоёр хувийг Готов нь авна уу, Шадав нь авна уу ТЕГ-т хамаагүй
“Ирж яваа цаг” гэх МУСК-оос "Готов нь авна уу Шадав нь авна уу хамаа алга" гэх энэ үгийг сонссон л  биз. Тэгвэл ТЕГ-ынханд хандаж энэ үгийг хэлмээр байна. НӨАТ-ын хоёрхон хувийг Готов нь авна уу Шадав нь авна уу ТЕГ-т хамаагүй байлтай.  Гэтэл ТЕГ иргэдийг халаас руу шалгалт оруулжээ. Нэг дэлгүүрээс олон худалдан авч, тэр баримтаа бүртгүүлсэн тохиолдолд ТЕГ шалгах гэнэ. Өдөр бүр орцныхоо дэлгүүрээс худалдан авалт хийдэг Готов хийгээд Шадавынхан ийнхүү ТЕГ-ын хяналт шалгалтад өртөнө, улмаар арай гэж цуглуулсан хоёр хувиас хасагдаж магадгүй эрсдэл үүсэв.

НӨАТ-ын тухай хуульд зааснаар бол нэгдүгээр улиралдаа багтаан оруулах ёстой. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дургүйцлийг түрүүлсэн мэдэгдлийг ТЕГ-аас өнгөрсөн долоо хоногт хийлээ. Энэ нь иргэдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгохоос өмнө ТЕГ-аас хяналт шалгайт хийх гэнэ. Учир нь  нэг иргэн  үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна. Мөн шатахуун импортлогч компаниас нэг иргэн өдөрт 16 баримтаар 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн юм байх. Үүнийг ТЕГ хууль бус буцаан олголт авах санаархал хэмээн тодотгов.

Гэхдээ байгууллага НӨАТ-ын 10 хувиа төлчихсөн байхад буцаалт хоёр хувийн хэн авах нь ТЕГ-т хамааралтай юу? 2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлсэн. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна. Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгосон байна.  Энэ бол хангалттай үр дүн.

Харин ТЕГ иргэдийн бүртгүүлсэн хоёрхон хувийн баримт руу хошуу дүрж байгаа нь илүү ажил. 
 

О.ОНОН.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эгэл 2020-02-11 10:17:37
    Татварын Ерөнхий газрынхаанТа нарын цуглуулж чадахгүй байгаа татварыг цуглуулахад нэг иргэн тусалж байгаа юм биш үү Ийм эргүүнүүүдийг яая даа байз Лааз өшөглүүл...
  • ЗОЧИН 2020-02-09 15:11:57
    ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН АХ ДҮҮ НЬ ХҮНД БАРИМТ ӨГӨХГҮЙ ӨӨРТӨӨ АВЧ ҮЛДЭЭД БАЙДАГ НӨХДҮҮДИЙН НЭГ БАЙХ НЬ. ХУДАЛДАН АВАГЧИЙН АВАХ УРАМШУУЛЛЫГ ХУДАЛДАГЧ АВАХ ЁСГҮЙ
  • Zochin 2020-02-04 22:02:24
    HOAT ийн баримт өгдөггүй дэлгүүр худалдааны төвүүд маш их байна.Xөдөө орон нутаг нөат ийн баримт огт өгдөггүй.иймд HOAT д бүрэн ьхамруулмаар байна.
  • иргэн 2020-02-04 08:20:14
    Шадав готов 2-н хэн авах нь хамаатай хамгийн их хамаатай. Шадав Готовт өгөх тасалбараа өгөхгүй өөртөө авч үлдээд буцаан олголтоо өөрөө аваад байна гэсэн үг.
    • Zochin 2020-02-04 21:48:10
      Shadav Myataviig deerelheed uhsen malaa Myatavt tooluulchihaad ooroo avraga bolood ashgiig ni hurteed baidagtai adil yum.Iimd Shadaviin ner deeree burtguulsen ...
  • Нэр 2020-02-03 09:07:45
    энэ эргүү сэтгүүлч бичсэн юмаа ойлгодог болов уу. "нэг иргэн үүрэн телефоны компанийн 8,000 гаруй баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн байна" гэж бичсэн байх.
  • Адар 2020-02-03 06:53:43
    НӨАТ -ийн буцаан олголтыг авах ёстой нь биш, дундаас нь хэн нэгэн завшаад байвал татварын газар залруулах үүрэгтэй байлгүй дээ.
  • Иргэн 2020-02-03 04:02:05
    Ийм буруу санаатай хүн сэтгүүлч нэр зүүгээд нийтийн эрх ашгийн эсрэг зүйл ярьж олон нийтийг буруу зүг турхирч байгааг таслан зогсоодог эрх бүхий газар байдаг уу...
  • zochin 2020-02-03 03:38:44
    Жаахан бодитой юм бичээч.8000 баримтыг нэг өдөр нэг хүн оруулж чадах уу?Цаг хугацааг яах гэж байна.1 минутанд тасралтгүй 2 баримт шивнэ гэвэл 66цаг буюу 3хоног ...
    • ТЕХНОЛОГИ 2020-02-03 04:07:09
      БААР КОД УНШААДЛ БОЛООШДЭ ЯАХААРАА БҮТЭН 1 МИНУТ ЗАРЦУУЛДГЫН
  • Zochin 2020-02-03 03:33:23
    Tegeed hulgaich buunuur n zavshih yostoi geh geed bainuu ene setguulch
  • Ёс 2020-02-03 02:41:49
    НӨАТ нь 2% биш бна лээ 1,8% иар бодож байсан энэ бас хэний луйвар вэ.та нар бүгд шалгаад үзээрэй. 1,8% бна лээ шүү.0,2% ийг нь хэн авч бна
  • Сэтгүүлчийн зөв 2020-02-03 01:55:54
    НӨАТ орлого илрүүлэх зорилготой. Худалдан авахад 10% авлага үүсч, борлуулахад 10% өглөг үүсч бланс нь бараг тэнцэх ёстой. гэтэл 10-2=8% улсын орлого болж байна....
    • Сэтгүүлчийн зөв 2020-02-03 01:56:38
      Зүй нь худалдан авагч 10%-аа бүгдийг нь буцааж авах ёстой юм.
  • зочин 2020-02-03 01:25:59
    Аймгуудын ШТС-н ажилчид явуулын хүмүүсийн НӨАТ-н баримтыг уншуулчихаад өгдөг байдал газар авсан тул ингэж шалгах нь маш зөв. Хулгайчуудыг дэмжих хэрэггүй
  • Лалар сэтгүүлч 2020-02-03 01:18:06
    Сэтгүүлч нар бүгд ийм тахиан тархитай болчихсон эсвэл энэ сэтгүүлч өөрөө хулгайч
  • !!! 2020-02-03 01:17:56
    Энэ Онон сэтгүүлч бичсэн юмаа ядаж нэг удаа эргэж уншиж хянаж байгаач ээ! Бөөн алдаа!!!
  • Зочин 2020-02-03 01:14:28
    Сэтгүүлч гуай мөнгө гувчуулж баримт өгөхгүй завших явдалыг сайшааж хамгаалж байгааг чинь ойлгохгүй байна. Сэтгүүлчийн зөс зүй гэж юу байна таньд тархиа ажилуула...
  • Зочин 2020-02-03 01:05:36
    Үнэхээр цаад нарийн учрыг нь ойлгодоггүй юм байх даа. Эсвэл дебил юм уу энэ сэтгүүлч
  • зочин 2020-02-03 00:57:37
    Сэтгүүлч гуай тэгээд хүмүүсийн авах ёстой баримтыг өгөхгүй цувчуулж ашигласан хулгайчуудыг өмгөөлж зөв гэх гээд байгаа юм уу? ТаТархиа жаахан ажиллуулаач