Бермудын гурвалжинд алга болсон хөлөг 90 жилийн дараа олдлоо
Кубын эргийн харуулууд Карибын тэнгис орчимд  хөвж яваад алга болсон  Америкийн алдарт  SS «Cotopaxi»  хөлөг онгоцыг олсон гэж мэдэгджээ. Уг онгоц нь бараг 100 жилийн өмнө буюу 1925 оны 12  сарын 1-ний өдөр Бермудын гурвалжин орчимд сураггүй алга болж байжээ.   

Эргийн харуулийнхан хөлөг онгоцыг анх харахад маш их хуучирч зэвэнд идэгдсэн байсан бөгөөд онгоцонд шалгалт хийх үеэр хөлгийн ахмадын өдрийн тэмдэглэл олдсон байна. Уг дэвтэрт багийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын талаар мэдээлэл байсан боловч хөлөг осолдсон болон багийн гишүүдийн талаарх мэдээлэл байгаагүй байна. Дэвтэрийн хамгийн сүүлийн бүртгэл 1925 оны 12 сарын 1-ний өдөр бичигджээ. Энэ өдөр онгоцноос ослын дохио ирээд түүнээс хойш 90 гаруй жилийн турш сураггүй байсан юм. Уг хөлөг 2340 тонн нүүрсийг Кубын нийслэл Гавана руу хүргэхээр 1925 оны 11 сарын 29-нд Өмнөд Каролина дахь Чарлестоны боомтоос хөлгийн ахмад Майер 32 далайчдын хамт хөдөлжээ. 90 гаруй жилийн дараа гэнэт олдсон «Cotopaxi»  хөлгийг цаашид нарийвчлан судална гэж генерал Абелардо Коломе мэдэгджээ.
 
Бермудын гурвалжин буюу "Чөтгөрийн гурвалжин" Флорида, Пуэрто Рико, Бермудын хооронд Атлантын далайд оршдог болохыг хэн хүнгүй мэднэ. Энэ хэсэг газар нууцлаг ер бусын үзэгдлээрээ алдартай. Анх 1945 онд таван сөнөөгч онгоц, нэг нисэх онгоц тус газарт нисч байгаад ул мөргүй алга болсноос хойш хэдэн арван нисэх онгоц болон  хэдэн зуун хөлөг онгоц дээрх жишээг давтсан юм.



С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • N 2020-02-05 18:19:07
    Chi odoo erguu sdaa yu hun oilgogdhoor l bichsen bna 10 n ug holboj chahgu sdaanuud ih hucajiima
  • Бат 2020-02-03 23:47:49
    одоо үүнийг юу гэж ойлгох вэ ямар зүү биш дээ
  • шал худлаа мэдээлэл байна 2020-02-03 03:36:12
    Последний рейс 29 ноября 1925 года Cotopaxi отправился из Чарлстона, Южная Каролина, в Гавану, Куба, под командованием капитана В. Дж. Мейера с грузом угля и с...