Г.Буяндорж: Прокурор П.Халиун, Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нараас болж би 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан

Нэр бүхий прокуроруудын авилгын баримтуудыг иргэн Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө.

Иргэн Г.Буяндорж "БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор Б.Халиун, Ж.Сандагсүрэн нарын авилгын баримтыг хүлээлгэн өгч гомдол гаргаж байна" гэдгээ энэ үеэр хэллээ. 

Тэрбээр “Хуулийн байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой авилгал хээл хахуулийн нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна. “Ноёд” группийн охин компанийг нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж дээрэмдэж авсан. Үүний уршгаар би сүүлийн 9 жил хууль шүүхийн байгууллагаар шалгагдсан.. Улмаар миний хэрэг цагаадсан учраас энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлын гол санаа миний компанийг дээрэмдэж авсан. Надаас 100 мянган ам.долларыг авилга өгөхийг шаардсан прокуроруудын зохион байгуулалттай үйл ажиллагааг онцолж ярих нь зүйтэй байх. Энэ бол нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, мөн нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан одоо улсын Ерөнхий прокурорт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа. Энэ хүмүүс зохион байгуулалттайгаар миний хэргийг шалгах явцад миний хэрэгт хяналт тавьж байсан нийслэлийн прокурорын Хяналтын прокурор Б.Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан учраас түүний санал болгосон гэр бүлийн хүн болох өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам долларын гэрээ байгуулсан.  Энэ гэрээнд 10 мянган ам. долларыг урьдчилгаанд өгөөд 90 мянган ам.долларыг хэрэг ашигтай шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн.  Энэ гэрээний дараа энэ мөнгийг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Үүний төлөө намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж 5 удаа буюу 409 хоног цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж, 16 удаагийн шүүх хуралд орж нийт компанийнхаа 25 тэрбумыг алдсан зөвхөн нэг жишээг гарган дурьдаж байна” гэлээ. 

ЭНЭ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД: “Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил, шүүгч, прокурор нь жижиг хонгил үүсгэж бизнесменүүдийг дарамталж байгаа бол одооноос эхлэн өргөдөл, гомдлоо өгч болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог хүний хувьд хурдан арга хэмжээ авна. Шүүгч нарын хувьд Салхитын мөнгөний ордын жишээ шиг хугацаа их шаарддаг хэдий ч энэ хэргийн шүүх хурал удахгүй болно. Та бүхэн тэндээс Салхитын хонгил ямар хэмжээнд хүрснийг харж болно. Иргэн Г.Буяндоржийн өргөдлийг авч байна. Судлаад холбогдох байгууллагад нь шилжүүлнэ” гэлээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-05 03:55:33
    Прокурорын байгууллага өөрийн ажилчдын хаа эрх ашгыг хамгаалах үүрэгтэй, хуультай хэн нэгэн улс төржсөн болон эрх нь хуулиар хязаарлагдсан этгээдийн гомдолоор ...
  • зочин 2020-02-04 07:36:45
    Энэ тэнэг мангар нусан буу олон хүнийг залилсан даа одоо олон жил өнгөрсний дараа өгөөгүй мөнгөө юу яриад яваа тэнэг вэ
  • 111111 2020-02-03 08:25:13
    кккк, асуудал нь шийдэгдээгүй учраас одоо илчилж байгаа хэрэг үү? Барын амнаас гараад арслангийн аманд орж дээ Буянаа минь
  • гэр 2020-02-03 06:52:34
    Зика Сэлэнгэд нэр дэвшихнээ
  • иргэн 2020-02-03 06:47:53
    Эвгүй гарууд уулзаж эвгүй гарууд оролцож дээ.
  • зочин 2020-02-03 05:22:20
    Энэ хүн суллагдаад олон жил болж байгаа биз дээ яагаад тэр үед нь хэлээгүй одоо хэлж байгаа юм өөрөө ч цагаахан хүн биш ...
  • м 2020-02-03 03:04:50
    энэ одоо яахаараа төрийн ордонд явж байдын хэн юм юу юм
  • Элбэг 2020-02-03 02:51:41
    Элбэгдоржийн томилсон нам ярьсан том том дуугарсан шүүгч, прокурор олон бгаа шүү. Тэд л ийм хор хутгаж өөрт ашиг хийж бгаа юм.