Өнгөрсөн сард Монгол Улс 1200 тонн тахианы мах импортолжээ
Тахианы мах болон тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан. Учир нь урд хөршид БНХАУ-д шувууны томуугийн өвчин илрээд байгаа юм.

Тэгвэл шийдвэр гарахаас өмнө буюу он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолсон бол хоёрдугаар сар гарснаас тахианы мах импортлоогүй. Өндөгний хувьд зөвхөн ОХУ-аас импортолсон байна.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.