Агаарын бохирдол бууруулахад 75 тэрбум төгрөг зарцуулжээ
2018 онд “Цэвэр агаар сан”-д анх удаа гүйцэтгэлийн аудит хийлгэж, сүүлийн 10 гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 750 тэрбум төгрөгийг тодорхой гарсан үр дүнгүй зарцуулсан талаар нийтэд мэдээлсэн.

 Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороо зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оноос хойш 10 удаагийн хуралдаан хийж, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ хүрээнд 4 тогтоол, 3 удаагийн зөвлөмжөөр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн.
Үр дүнд нь,
·      2018 оны улсын төсөвт 19 тэрбум төгрөг тусгуулж, нийслэлийн 1298  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг 657 сая төгрөгийн агаар шүүгчээр хангасан
·      Нийслэлийн хэмжээнд 68 уурын зуух буулгаж, нүүрсээр галладаг төрийн байгууллагуудыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлсэн
·      Засгийн газрын 62 дугаар тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-аас нийслэл хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглож, түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.
·      Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” үйлдвэр ашиглалтад орж нийслэлийн 220 гаруй мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангаж байна.
·      Холбогдох шийдвэрийн дагуу 2019 онд нийслэлийн гэр хорооллын айл өрх бүрд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэ төлбөргүй олгосон.     
·      Улаанбаатар хотын дэд бүтэцд холбогдоогүй хэсгүүд дэх 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан. 
·      Нийтийн тээврийн автобусуудад агаар шүүгч байршуулсан бөгөөд утаа гаргадаггүй “Цахилгаан автобус”-ыг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээнд нэвтрүүлэн туршиж байна. 
·      Сайжруулсан түлшний хаягдлыг боловсруулах чиглэлээр иргэдэд 5 шуудай үнсээ тушаагаад 1 шуудай сайжруулсан түлш үнэгүй авах боломжийг бүрдүүлэн Нийслэлийн зарим дүүргүүдийн хороодод туршилтын төсөл хэрэгжиж эхэлсэн.  
·      Байнгын хорооны дарга УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Таван толгой түлш” ХХК болон дүүргүүдэд ажиллан иргэдийн саналыг сонсож, сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд сурталчлах, сайжруулсан түлшийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг Засгийн газарт зөвлөмжөөр хүргүүлж ажилласан.  

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-02-10 05:15:40
    Утаагүй өвөлжсөн үр дүнтэй зарцуулалт
  • Бат 2020-02-08 06:09:30
    Зах зээлийн замаар өндөр хөгжсөн орнуудад татвар төлөгчдийн шалгалт буюу эзэн нь шалгадаг манайх үндэсний хөрөнгөтөн төрүүлхээр хуулгүй одоо барьцаад гаргахгүй
  • ? 2020-02-07 07:52:57
    1990 оноос өмнө санхүүгийн баримтын шалгалтыг маш нарийн хийдэг байсан, энэ 750-ын зарцуулалтыг тэгэж нарийн шалгавал аймаар юм гарна даа! Одоогийн аудит гэж дэ...