Улаанбаатар их дэлгүүр хууль зөрчиж байна
Урд хөршид гарсан коронавирусийн халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр энэ өвчний тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, улс даяараа хорио цээр тогтоож, өндөржүүлэн бэлэн байдалд ажиллаж байна.

 Гэтэл зарим ААН-үүд үүнийг үл тоон, тоглоом наргиа болгож реклам сурталчилгаа хийж байгаа нь шүүмжлэл хүлээгээд байна. Тухайлбал, Улаанбаатар их дэлгүүр “Коронавирус гай л байна. Эдгээж л таараа” гэх сурталчилгааг телевизүүдээр цацаж эхэллээ. Улаанбаатар их дэлгүүрийн хувьд ашиг хонжоо хайж, үйлчлүүлэгчийнхээ тоог нэмэхээр дээрх сурталчилгааг хийж байгаа ч нийгмийг буруу зүйлд уриалан дуудаж байгааг сануулах хэрэгтэй биз.

Нэмж хэлэхэд, зар сурталчилгааны тухай хуульд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг бүтээх түгээхийг хориглодог. Гэтэл Төрийн байгууллагууд болон ААН, иргэд бүхий л төвшинд боломжит нөхцөлөөр коронавирусээс сэргийлэх сануулга, зөвлөмжийг өгч байхад Улаанбаатар их дэлгүүрийн дээрх рекламаараа асуудлыг үл тоосон байр суурийг илэрхийлж байгаа нь шүүмжлэл хүлээж байна. Иймээс иргэдийг төөрөгдөлд оруулсан сурталчилгааг зогсоох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жавхаа 2020-02-12 10:47:52
    Торгоод хаачих, үгүйлэхгүй. Ганц нэг удаа орж үзсэн, бурзай гээд хуцаж эхэлсэнээс нь хойш ороогүй, бүр зэвүү хүрээд байдаг юм.
  • зочин 2020-02-12 06:58:18
    үнэртэй усыг, "бурзай..." гээд рекламддаг гэхээр л... бишээ, өмнөөс нь ичмээр
  • Иргэн 2020-02-11 08:19:05
    Эдний реклам үнэхээр оновчгүй, нодинон "Бурзайтал шинэлээрээ" гээд рекламддаг байсан, ямар ч утга байхгүй. Монголчууд хэзээч тэгж ярьдаггүй.
  • Gg 2020-02-11 03:14:55
    Shal teneg reklam hend ch hereggui
  • ork 2020-02-11 02:06:38
    burzai burzai...... jimhen hotiin netei huduunii delguur
  • Ард түмний нэг  2020-02-10 11:40:43
    харин тиймээ. Хачин утгатай реклам. урьдчилан сэргийлэх утгатай байх ёстой байтал үл тоомирсон агуулгатай байгаа юм. Зогсоовол таарна.
  • Зочин 2020-02-10 08:39:11
    Эдний рeкламын гарараар ичээд байдгийн. Жинхэнэ хөдөөний.
  • зочин 2020-02-10 07:59:49
    Олигтой арга хэмжээ ав. Ханиад томуу гээд аргаа бараад байхад. Хэд хоног хаачихаач.
  • zochin 2020-02-10 07:43:20
    neg muu yadarsan irgen bsan bol torguulaad horigdono getel nogoo shuurhai ajildag geed bdag tsagdaa nar yagaad ajilaa hiihgui bnaa
  • м 2020-02-10 06:55:29
    бөөлжис хутгамаар реклам хийдэг гарууд
  • hurlee 2020-02-10 06:49:39
    reklam ni bugd teneg ter burzai burzai burzai geed bgaan bol buur teneg suwgaa shuud solidog
  • irgen 2020-02-10 06:39:52
    denduu olon davtalttai gargaj bainaa Er ni kinoonii dunduurah reklam denduu udaaan
  • Batbayar 2020-02-10 06:19:21
    Estoi teneg reklam tsarsaj bn shuu. Arga hemjee avaacheee
  • ZOCHIN 2020-02-10 06:09:15
    ёстой нэг торгож арга хэмжээ авсаа нь дээр байхдаа.
  • зочин 2020-02-10 05:51:04
    Улаанбаатарын эзэн авгай гээд хүн доромжлоод зурагтаар гараад байсан шүү, Боловсролгүй хүмүүс байдаг юм байна л даа,
  • Зочин  2020-02-10 05:41:20
    Үнэртэй усаа зарах гээд Коронавирус гай л байна гээд байгаа юм. Үнэртэй усаар захын ханиад ч идгэхгүй гэдгийг насанд хүрсэн хүн бүхэн мэднэ. ХААЧИХ
  • иргэн 2020-02-10 05:30:49
    эзнийг нь буудчих онцгой байдал зарласан уед хуний эрх хамаагуй шуудээ
  • УБ их дэлгүүрийг хаачих 2020-02-10 05:26:53
    Хууль биелүүлэхгүй бол ХААЧИХ. Бид ядуу эмнэлэг муутай улс. Амьд мэнд байх нь чухал УБ их дэлгүүрийг ХААЧИХ. хэн ч үгүйлэхгүй