Хил нэвтэрч буй иргэдэд хөл хорио тогтооё

Урд хөршид  коронавирусийн тархалт дэгдэснээс хойш 43 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар  халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 42760-д хүрч өмнөх өдрөөс 2,200 гаруйгаар нэмэгджээ. Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо 1013-д хүрч өмнөх өдрөөс 103 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварын тархалтыг бууруулахын төлөө ДЭМБ, Хятад улсын Засгийн газар хамтран ажилласаар байна.

Иймээс алхам тутамдаа сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна. Манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд хил хааж, сургууль, цэцэрлэг гээд олноороо цугларах нөхцөл бүрдүүлдэг газруудад ирэх сарын 2 хүртэл хөл хорио тогтоогоод байна.  Улс орнуудын хувьд коронавирээс сэргийлэх бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,  АНУ сүүлийн 14 хоног БНХАУ-д зорчсон гадны иргэдийг хилээр оруулахыг хоригложээ. Мөн БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон АНУ-ын иргэд 14 хоногийн хугацаанд хөл хорионд байлгах шийдвэр гаргаад байгаа аж.

Яг ийм шийдвэрийг дэлхийн олон улсууд гаргаад байна. Тухайн улсуудын хувьд коронавирусийн тархалттай холбогдуулан зарим улсууд БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй, тасалбарыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Манай улс ч мөн дээрх арга хэмжээг жишээ болгон шийдвэр гаргах шаардлага тулгараад байна. Нэг үгээр БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг  хилээр нэвтрүүлэхгүй байх хэрэв дээрх хугацаанд БНХАУ-д зорчсон бол 14 хугацаанд тусгаарлах, тусгаарласан зардлыг тухайн иргэнээр өөрөөр нь төлүүлэх бусад улсын жишгийг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа юм. 

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-11 14:48:56
    Орж ирсэн болгоныг өөрсдийнх нь зардлаар 14 хоног заавал тусгаарлах хэрэгтэй шүү
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • azaa 2020-02-11 06:34:45
    demjij bn,hileer shuud oruulj ogt bolohgvi,horiond bailgaj ajiglaach ee... teneg yumaa
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-11 05:52:45
    Яахав коронотой болж аваад хаалгаа хаахгүй юу. Тэгээд л оволзож оцогнолдож өгнө биз
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-11 05:27:28
    Манайх бас гадагшаа хятад руу иргэдээ гаргахгуй байх хэрэгтэй шуу дээ мон хятад иргэдыг оруулахыг бур мосон хориглох хэрэгтэй шуу энэ овчин бол зовхон эхлэл бац...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2020-02-11 05:05:37
    Хил хаагаад, импорт экспортыг зогсоох хэрэгтэй
    162.158.202.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Shiidsen bish yy 2020-02-11 01:19:05
    Manai ZG ch gesen yag iim shiidver gargasan baih shyy.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-11 01:03:13
    хөл хорио тогтоогооч хичээл сургууль орохгүй асар их ажил өрнөж байхад тэнүүлчид хэл нэвтэрээд л , , ,
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах