Шийдвэр гаргагчид аа, яагаад хилээ хаахгүй, хил нэвтэрсэн иргэдээ хянахгүй байна вэ
Шийдвэр гаргагчид цагаан сарын баяр хийнэ хийхгүй гэх асуудлаар хуралдаж суухад хилийн боомтууд хяналтаас гарч, сэжигтэй тохиолдлууд хэрэн хэссээр байна. Манай улс хилийн боомтдоо тодорхой хязгаарлалт хийсэн гэж байгаа. Гэсэн ч БНХАУ-аас өдөр шөнө өглөө оройгүй вагон вагоноор хүмүүс орж ирж байна. Ганцхан өдрийн дотор нийт 634 зорчигч нэвтрэн орж ирсэн байна. 

Улмаар урд хөршөөс орж ирсэн хоёр иргэнээс сэжигтэй шинж тэмдэг илэрч тусгаарлаад байгаа таагүй мэдээтэй өглөөг угтахад хүрлээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймагт шинэ төрлийн коронавирусийн халдвар байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Тухайн иргэн Гашуунсухайтад нэгдүгээр сарын 21-28-нд тээврийн жолооч хийж байсан бөгөөд Улаанбаатараар дамжин Хөвсгөлд очсон байна. Түүний хувьд аймгийн  эмнэлэгтээ халуурсан гэх шинж тэмдэгтэйгээр хандсан аж. Иймээс эрсдэлтэй газраас ирсэн гэдэг утгаар нь тус иргэнийг тусгаарлан сорьц авсан байна. 

Мөн Баян-Өлгийн аймагт шинж тэмдэг илэрсэн нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ авсан байна. Түүний хувьд энэ сарын 7-нд Замын-Үүдээс Улаанбаатарт ирж улмаар хувийн таксигаар очсон байна. 

Үүнээс гадна өнөөдөр өглөө Хөх хот Улаанбаатар чиглэлийн 33-р галт тэрэгнээс нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухай цахим орчинд бичиж байна. 

Ийнхүү хоногийн дотор урд хөршөөс ирсэн өгүүлэмжтэй гурван шижигтэй тохиолдол бүртгэгдлээ. Аюулын харанга дэлдэж, дэлхий нийтээр түгшүүрт автаж байхад Монгол Улс хилээ хаахгүй вагон вагонаар хил нэвтрүүлээд байна вэ? Хойд хөрш аль хэдийн урд хөршид зорчих галт тэргээ зогсоож, эрсдэлээс хамгаалсан шиг хамгаалж байна. Дэлхийн улс орнууд БНХАУ-аар зорчсон өгүүлэмжтэй бол хүлээж авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн.

Гэтэл Монгол Улс хилээ хаахгүй, хил нэвтэрсэн иргэдээ хянахгүй байгаад тайлбар хэрэгтэй байна. Асуудал аймшиг гамшиг дагуулж мэдэхээр байна. Иргэдээ талцуулж сар шинийн баяр мэттэй зууралдаж суухаар хилээ хаа. Хилийн хяналтаа сайжруул, өдөр шөнөгүй зуу зуугаар нь хил нэвтрүүлэхээ зогсоо.  


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyunaa 2020-02-12 11:14:24
    Миний таньдаг залуу хятадад ажиллаж байгаад сая 2-р сарын 6-д Эрээнээр Монголдоо иргэн Гэтэл шалгаж хянасан зуйлгуй явж бн. Хамт 300- гаад монголчууд ирсэн
    162.158.89.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-12 08:05:09
    Хилээ хаахгүй байгаа нь төр засагт үүрлэсэн хужаагийн эрлийзүүд хужаа ах дүү нараа татаж авах гээд сунжруулаад байна гэж ойлгоорой монголын ард түмээн
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Р 2020-02-12 07:37:20
    Манай төрийн засаглал чадамж маш сул байгааг харуулж байна, АНУ, ОХУ, Японтой харьцуулаад үз дээ.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-12 06:47:14
    Хилээ шууд хаах хэрэгтэй яагаад ургашаа хятад руу хумуус яваад байна вэ орохдоо сайн шалгах нь зов шийдвэрээ хурдан гаргах хэрэгтэй шуу дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард түмний нэг  2020-02-12 05:56:21
    Тийм шүү. Хилээ хаах хэрэгтэй байна. хятадаас болон гадаадаас хүн оруулалгүй,монгол хүмүүс гадагшаа гарахгүй баймаар байна.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганцэцэг 2020-02-12 05:15:18
    хилээ хааж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй
    162.158.92.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-12 05:12:36
    Хилээ нээж бүгдээрээ үхсэнээс, идэх хоолгүй, өмсөх оймсгүй байсан дээрээ. вухан шиг байвал сайхан байна уу. Эрүүл байвал бусад нь болно.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-12 04:33:52
    Хилээ хаах хэрэгтэй! Нүүрс экспортоо зогсоочихоод хужаа нарыг оруулаад байгаа нь огт ойлгомжгүй бна.
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-02-12 03:43:14
    ГАНЦ МОНГОЛ УЛС ХИЛ ХААХ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ ХОЕР ТАЛ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ БАЙЖ ШИЙДЭХ БОЛОХООР ХҮНДРЭЛ БИЙ Л ДЭЭ ,,,,,
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-12 02:53:43
    Mongol uls ezengui bolloo
    162.158.202.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Аа 2020-02-12 02:01:17
    Хил хаана гэдэг гутамшиг
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • шижиг? 2020-02-12 00:54:06
    Шижигтэй тохиолдол гэж юу вэ
    141.101.77.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-12 00:46:00
    Бид улс шиг улс билүү хилээ хаачихаар өлсөх адаглаад өмсөх оймосгүй болно биздээ
    162.158.202.205
    Мэдэгдсэн Хариулах
    • Урнаа 2020-02-12 01:56:44
      Түр хугацаа гэдгийг ойлго
      162.158.7.38
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-02-12 00:52:42
      Гоё хэлсэн
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах