Монгол бөх Гиннест бүртгүүлсэний ойн барилдаанд Н.Батсуурь түрүүллээ
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд  6016 бөх чуулан барилдсанаар монгол үндэсний бөхийн барилдааны хамгийн олон бөх барилдсан шинэ амжилтыг тогтоож байсан билээ. Тус барилдааны 3 жилийн ойд зориулсан барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо.     

  Барилдаанд шинэхэн улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос өнөө жилийн улсын наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, Химон констракшны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт мөн өнгөрсөн наадмаар улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн бөхчүүд болох Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дүнжингарав дэвжээ, Акс херо компаний бөх улсын начин Ч.Батчулуун, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Засагт ханы Завхан дэвжээний бөх улсын начин Л.Лха-Очир нар үлдлээ.

Сонирхуулахад энэхүү түүхэн барилдааны нэг жилийн ойд Булган аймгийн Могод сумын харьяат Хангарьд спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээ, Мэдээлэл сүлжээ холбооны бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Алтай констракшины бөх улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэж байсан бол хоёр жилийн ойд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Ажнай корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Завхан дэвжээ, Хөтөлийн цемент шохой ХК-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж байсан юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2014-09-29 05:42:42
    Nogoo DOPING hereglesen bohchuudee zarlana geed baisan yasan be? Neg ni arai ene batsaan bish biz.
    103.229.122.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Аварга 2014-09-29 01:57:37
    Баяр хүргэж улам их амжилт хүсье. Өнөө жил монголчуудаа сайхан баярлуулсан шүү. Бөх бол хөдөлмөр.
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах
    • buhin horhoiton 2014-09-30 00:32:32
      Togtvortoi amjilt gargaj jinhene udam dagasan, unench hudulmuriin ur shimeeharuulj yavaa buh gedgee haruulah uureg huleej bgaagaa martaj bolohgui. YALANGUYA BIE TUUH,ULGERGUI BAIDAL GARGAH, MONGOL BUHCHUDDEE, MONGOL BUHIIN DEVJEENDEE, BUH DEMJIGCH OLON TU
      103.254.120.85
      Мэдэгдсэн Хариулах