Л.Болд: Тэр бичлэгт үнэн юм нэг ч байхгүй
Өнөөдөр ШИНЭ намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд: ШИНЭ намын зөвлөл төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихыг хориглох, хязгаарлах маш ноцтой хуулийн төсөл өргөн барьсан. Дээр нь энэ долоо хоногт шударга ёсны энэ том эвсэл нэгдэж, МАНАНгийнхан үнэхээр дагжин чичирч байна. Үүнд зориулж, маш аймшигтай, гүйцэтгэх ажиллагааны шугамаар олж авсан хэсгүүдээ эвлүүлэн, аймшигтай гүтгэлэг тараалаа. За энэ дээр, энэ бол зохиол гэдгийг би та нарт хоёр зүйлээр хэлж өгье.

Нэгдүгээрт, бид хоёр яриад байгаа юм шиг. Энэ намын ажил бол интертайнмэнт, үүний хажуугаар хоёулаа бизнестэй болъё гээд бид хоёр ярьж байгаа юм шиг. Тэр утасны яриа бол гурван жилийн өмнөх яриа.  Тэгэхээр энэ бид хоёрын яриа биш гэдгийг хэлчихье. Тэр дотор хүмүүсийн нэрээр тоглоом хийж байгаа юм. Жишээлбэл, С.Амарсайхан гэж залуу, Ж.Батзандан гишүүний зөвлөх. С.Амарсайхан гэж залуу Газрын тосны дарга байсан талийгаач Амарсайхан, Хотын засаг дарга Амарсайхантай адилхан нэртэй учраас, дахиад нэг залуу байгаа, Аюулгүй гэж нэртэй залуу бий. За ингээд Амарсайхантай Аюулгүй уулзаад, өөрөөр хэлбэл Амарсайхан гэдэг нь хотын дарга ч юм шиг, газрын тосны дарга ч юм шиг. За тэгээд аюулгүй орчинд уулзаад гэж ойлгуулаад гэх мэтчилэнгээр иймэрхүү ичгүүр сонжуургүйгээр, үнэхээр бөөлжис цутгамаар, ийм аймшигтай гүтгэлэг. Түүн дотор үнэн юм нэг ч байхгүй.
 
Юу болсон бэ гэхээр гурван жилийн өмнө Хятад-Монголын томоохон экспо Хөх хотод болсон. Өвөрмонголд болж байгаа учраас УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүд Өвөрмонголын хөх хотод айлчилсан. Монголын 1000 гаруй компани очсон. Тэнд бидний үүрэг юу байсан бэ гэхээр монголын компаниудыг Өвөрмонголын компаниудтай зуучилж өгөх, хамтын ажиллагааг нь дэмжиж өгөх, хамтарсан төслөөр компаниуд байгуулах, хөрөнгө оруулалт татах ийм л томилолтыг бидэнд өгсөн байгаа. Энэ бүх баримтыг та нарт өгч болно.
 
Тэр үед явсан янз бүрийн бичлэгүүдийг эвлүүлээд өнөөдөр болж байгаа мэт, газрын тосны ямар нэгэн төсөл, лиценз хийх гэж байгаа мэт, огт тэр үед байгаагүй Сумъяабазар сайдтай, тэр үед ажлаасаа чөлөөгдсөн байсан Газрын тосны газрын албан тушаалтантай тухайн үед өөр асуудлаар уулзаж байсныг, энэ гурав дөрвөн жилийн хугацаанд янз бүрийн тагнаж чагнасан бичлэгүүдээ сайхан эвлүүлээд, тэгээд гаргачихаж.
 
Тухайн үед та нар санаж байгаа байх. 60 тэрбумын гурван цагийн бичлэг байгаа. Үүнийг эвлүүлэг гэж яриад байсан. Гурван цагийн эвлүүлэг байхгүй гэж олон улсын бүх эксперт хэлсэн. Аан зүгээр 3 минутын эвлүүлэг бол байж болно гэдгийг харууллаа. Гэхдээ энэ бол биднийг ямар ч байдлаар ухрааж, эмзэглүүлж, бид буруу юм хийсэн юм шиг уучлалт гуйж, тийм эвгүй байдалд ороод байхаар зүйл болоогүй ээ. Үүнийг зохион байгуулсан хүмүүст хэлье. Наадах чинь зүгээр онигоо байна. Ийм онигоогоор явдаггүй юм. Бидний эвсэл амьдрах болно. Бид та нарыг ялах болно. Та нарыг түүхийн тавцан дээр аваачиж, үүрэх ётой хариуцлагыг чинь үүрүүлэх болно. Энэ хариуцлага бол бидний жинхэнэ интертайнмэнт шүү. Та нар Монголын ард түмэн өнөөдөр яаж энэ МАНАНгийн нүгэлтнүүдийг цаазын тавцанд аваачих цаг мөчийг тэсэн ядан хүлээж байгаа. Үүний төлөө энэ том эвсэл маш том алхам гэдгийг чухамдаа хэлье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-02-15 03:43:22
    Энэ хоёр бараг 30н жил улс төрд явлаа одоо аргаа өөрчилж ,шинэ нам байгуулж, дахин нэвширтлээ байх нь ээ энэ хоёр өөрчлөгдөнө гэж үү.Зөв гэхээр юу ч хийгээгүй.
  • ЧААГААД БАЙГААРАЙ БОЛД ГУАЙ 2020-02-14 05:19:14
    ОРОС АРДЫН ҮЛГЭРТ 30 СУУЖ 40 ЖИЛ ТЭНЭСЭН ГЭЖ ГАРДАГ ДАА. ТҮҮН ШИГ 3 ЖИЛ ХАМТАРЧ 4 ЖИЛ ХАНЬСЧААД ООГТ ТАНИХГҮЙ ГЭЖ ЧААДЫН....
  • зочин 2020-02-13 01:48:31
    Та нар ийм л хуурамч амьтад шүү дээ, Эх орныг минь хятадуудтай зарж идэж байна ш дээ, Иргэд бид тэнэг биш шүү
  • Zochin 2020-02-12 10:12:26
    Shine namiig demjij baina,shinechlel Mongold ene namiin tuslamjtaigaar xiigdex l bolno.
  • мнгл 2020-02-12 09:10:11
    хуцваа Батзандангийн сүнс тэнд тэнэж явсан хэрэгүү тэгээд , хүүхэд хуурч байгаа биш
  • бат 2020-02-12 08:45:26
    Казино тоглочихоод үзсэн юм гэж шаадагтай яг адилхан сонсдож байна
  • иргэн 2020-02-12 08:18:58
    Дандаа худлаа хуцнаа
  • хүн 2020-02-12 08:07:52
    Батзандан,Болд ШИНЭ НАМ-г дэмжиж байна.30жил түмний хөрөнгө завшсан зальхайчуудаас хийсэн нүгэл нь мэдээж нимгэн байж таарна.
    • Demjigch pizda haiuli!!  2020-02-12 08:37:18
      Ha ha ha 20 terbum Tai Bold ariun amtan uu? Zandan pizda bas ariun amtan uu? Ene 2-t unen yum negch bhgui 800 Huja or uulsan Zandan pizda shuu de.
  • иргэн 2020-02-12 07:49:11
    хоер муу шезо минь ухэж далд ор наана чинь аюулт евчин гараад байхад та хоерын биеэ емеерех яршиг л бна юун сонгууль амьд байх эсэхээ мэдэхгуй байж шезо малнууд...
  • Бат 2020-02-12 07:12:54
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хож...