Д.Чойжамц: Цагаан сарын өдөр элбэг хангалуун, эв найртай байх хэрэгтэй
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хулгана жилийн өнгө зурхайд хэрхэн буусныг тодорхойлохдоо “Энэ жил сайхан жил гарах янзтай. Дэлхийгээрээ олон гариг, олон шашин зурлага зурдаг. Цагаан сараар монгол хүн хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн буюу битүүний өдрийг тэмдэглэж, цэвэрлэгээ хийж, идээ будаагаа засдаг. Түүгээр зогсохгүй хөөрөг зөрүүлж, эв нэгдлээ илэрхийлдэг. Шинэ жилдээ цэвэр оръё гэж мэндчилгээ хийдэг. Шинэ жилийн эхний өдрийг баяр баясгалантай тэмдэглэдэг. Монгол хүн бэлгэдлээрээ байдаг. Монголчуудын олон зууны турш шүтэж ирсэн бурхны шашин бол эвлэрэл, жаргалтай амьдралын эхлэл. Гэр бүл дотор байгаа хүмүүс бие биенээ ойлгож, нигүүлсвэл аз жаргалтай байдаг. Ингээд гэр оронд жаргал үүсдэг. Хэрүүл тэмцэл, атаа жөтөөнөөс болж тайван бус байдаг. Тийм учраас Цагаан сарын өдөр элбэг хангалуун, эв найртай байх хэрэгтэй.

Энэ жил хөгшчүүдэд зөөлөн, залууст хатуу, нялхаст ширүүн янзтай байна. Дундаж албан тушаалтанд ширүүн байх шинжтэй.  Тариа, ногоо жилийн дунд үед бүрэн байна. Мал сүргээ анхаарах хэрэгтэй гэсэн зурлага гарсан байна. Бие хэл, сэтгэл гурваа зөв авч явбал сайн жил болно.

Хувиа бодсон үзэл дээр үүсэж алдаа гардаг. Бусдыгаа бодох хэрэгтэй. Би олон сая хүний нэг. Би өвдвөл ах дүү, хамаатан садан, монголчуудаа бодох хэрэгтэй. Цагаан сарыг цуцлах гэж үгэн дээр би дургүй байгаа. Хөл хорио тогтооно гэж амгалантай үгээр хэлэх хэрэгтэй” гэлээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-16 04:29:17
    Өвөг дээдэс минь зуд болоход нохой таргалдаг, зовлон болоход лам таргалдаг гэж хэлжээ. Энэ үг зарим лам нарыг харахаар санагдаад болохгүй юм аа.
  • Byzar byheniig tebchij chadsangyi ee!Mon 2020-02-15 08:43:08
    Yrel ytlaga hoyoriin ytgagiig medehgyi haralgan Mongol, yndesnii yum bygdeen ygyisgedeg yrelgen Mongol, Byrhan nom hybrag byheniig sytdegsen Mongol, byzar by...
  • Dorj 2020-02-15 01:51:04
    Erhem hamba tany ailtgalyg sonsloo tany taraah urel chini haldvar damjihgui batalgaatai yu ureliinhee orond utlaga taraaval zugeer bolov uu gejbodoh yum
  • Mongol bis hymyys lam nariig doromjildog 2020-02-14 10:57:39
    nobsiin hymyys ee!!ta nart hen yg helbel tohiroh albingyyd be?....ta nar sig nobsnyyd eb negdeliig nyazaaj baigaa syy!!!eersdeen amaa tat,mongol bis hymyys bain...
  • Ламтан 2020-02-14 09:51:55
    Бөв бөөрөнхий.
  • Zochin 2020-02-14 09:27:28
    Shar huvalz amaa tat
  • mongol 2020-02-14 08:27:05
    yasan muuhai hachin boorinhii hun be