ХОМ гаргах хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ
Өнөөдрийн сарын 14-ний өдрийн 09 цагийн байдлаар 40950 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “https://meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 98,2 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо,  Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар,  Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл, Архангай аймгийн ЗДТГ, Сүхбаатар, Увс аймгийн ИТХ зэрэг байгууллагууд мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон түүнтэй адилтгах бусад тушаалтнаас 250 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 87 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ, Засгийн газрын гишүүн-62, Дэд сайд-12, Төрийн нарийн бичгийн дарга-12, Засгийн газрын агентлагийн дарга-30, УИХ-ын дэргэдэх байгууллагын дарга-5, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-42,  бусад-87 байна.   

О.ТАС

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-02-16 03:17:27
    Зүгээр суухаар гэдэг шиг ХОМ гэж ярисаар удлаа нэг хэсэг нь ажилтай ч байдаг байх гэхдээ тербумаар обшорт нуусан хөрөнгө мөн ч олон асуудал бий шийдсэн үү үгүй
  • зочин 2020-02-15 00:02:41
    наранхуу мэтийн хятадуудад газар зарж баяжсан хулгайч нар херенгийнхее хэмжээг нарийн сайн мэддэггуй байх шуу сайн шалгавал дан хулгай луйвар л байгаа