1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараахаар боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-аас нэгж хувьцаанд 90 төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ нь 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна гэсэн үг юм. 

Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ны дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн СЗХ-ны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстойг албаныхан хэлж байна. 
 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus