Ойрхи Дорнодын талаар хэлэлцэв

Европын холбооны дээд төлөөлөгч Жозеп Боррель ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Ойрхи Дорнодод энхтайван тогтоох ажиллагаатай болон  Ираны цөмийн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шинжилжээ. Тэд уржигдар болсон Мюнхенийн аюулгүй байдлын чуулганы үеэр уулзсан байна. Жозеп Боррель уулзалтын дараа тэдний биечлэн уулзсан хэлэлцүүлэгт энэ хоёр асуудал багтсан болохыг твиттертээ жиргэсэн аж. Түүнээс гадна цөмийн гэрээг хүчинтэй байлгах, гэрээнд оролцогч талуудыг сонсоно гэсэн амлалтаа мөрдөж байгаа гэж нэмж мэдэгджээ. Мөн Испанийн Гадаад хэргийн сайд Аранча Гонзалес Лая чуулганы үеэр Испани улс олон талыг баримтална гэж амласан нь олон улсын түвшинд хямралыг шийдвэрлэх цорын ганц арга болохыг бататгасан байна. Тэрээр “Дижитал хувьсгал, цаг агаарын онцгой нөхцөл байдал, геополитикийн маргаан, нийгмийн өөрчлөлтийн талаар зөвхөн хамтын ажиллагаанд тулгуурласан нийтлэг хэтийн төлөв талаас нь хандаж болох”-ыг онцлов.

Мөн ням гаригт болсон чуулганы хэлэлцүүлгийн үеэр бусад орны 100 гаруй гадаад хэргийн сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож Ливийн мөргөлдөөнийг зогсоохтой холбоотой ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Чуулганыг Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас, Ливийг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Гассан Саламе нар даргалсан аж. Тэд сарын өмнө болсон Берлиний чуулганаар тохиролцсон арга хэмжээ хэрэгжиж байгааг шалгах талаар хэлэлцжээ. Чуулганыг даргалсан Хейко Маас “Одоо Берлиний чуулганы шийдвэрийг алхам алхмаар хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв. Сарын өмнө болсон чуулганд оролцсон 16 орон, байгууллага Ливийн иргэний дайнд гадаад орнууд хөндлөнгөөс оролцож байгааг хориглох талаар хэлэлцэн тохирчээ. Мөн мөргөлдөөнд оролцож байгаа талуудтай хэлэлцээрийг үргэлжлүүлэх, зэвсгийг хориглох талаар хэлэлцэж тохиролцсон байна. Түүнээс гадна чуулган өндөрлөх үеэр Европын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.