Сайд асан М.Сономпилд оногдуулсан 4 жил хорих ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Сануулахад, М.Сономпилийг  Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан ДЦС-д хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн хахуул авсан хэмээн буруутгасан юм.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shunal ve  2020-02-19 01:16:07
    Batlan hamgaalahiin said baihdaa barilgiin tsergiin angiudiig tatan buulgaj buh tehnikiig aktalj unegui huvidaa avch barilgiin huviin kompani baiguulsan
  • Хүн чанар 2020-02-18 03:24:24
    Хүн чанар сайтай хүн дээ. Учир нь олдох байхаа
    • Зссс 2020-02-19 18:12:33
      Уучлаарай ёстой хүн чанаргүй новш. Ахыгаа нас барангуут гэр бүлээс нь хамаг хөрөнгийг нь булааж авсан шуналтай өөдгүй амьтан. Найзынхаа эхнэрийг нууц амрагаа бо...
  •  2020-02-18 01:00:09
    хөрөнгийг хурааж, агталж засаад хүчээр өвчинтэй гамшигтай газарт цөлж ажиллуул
  • дутуу л байна даа 2020-02-17 09:42:33
    энэ хахиулаас гадна 120 000 -д Зүч-д барьсан шинэ барилгадаа АСЕМ-ийн үеэр их хэмжээний мөнгө аваад үрээсэн шүү дээ...Түүнийг нь яагаад шалгаж тооцохгүй байна
  • иргэн 2020-02-17 08:00:30
    ухсэнээ хийж давж заалддаг байнаа анхнаасаа л санаатай хийсэн уйлдэл ш дээ ан ын хулгайч нарыг бугдийг буудах хэрэгтэй
  • зочин 2020-02-17 07:43:35
    Хахуулийн мөнгийг нь хураасан уу? Үгүй бол 4 хөн жил юу байхав гараад иднэээ гээд л байж байгаа