Европын Холбоо болон “Их долоо” ОХУ-д шинэ хориг тавина гэв
Хэрвээ Минскийн хэ­лэлцээг дагаж мөрдөхгүй бол Европын Холбоо, “Их долоо”-гийн гишүүн Ка­над, Франц, Их Британи, Герман, Итали, Япон улс Орост шинэ хориг тавихаа хэлсэн байна.

“Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд нар болон Европын Хол­бооны дээд төлөөлөгч энэ та­лаар мэдэгдэлд дурьдсан бөгөөд ОХУ нь Минскийн хэлэлцээний дагуу гал зог­соох юм бол хориг арга хэм­жээг цуцлах боломжтой гэжээ.

Харин эсрэг тохиолдолд Орост учруулж буй дарамт шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн хэмээсэн аж. Киев өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Украины зүүн хэсэгт тусгай ажиллагаа явуулж байгаа юм.

Тиймээс Орос улс, Ев­ропын Аюулгүй байдлын зөвлөл Луганск, Донецк му­жийн босогчид, засаг захиргааны хэлэлцээг зууч­лан тус мужуудыг бүс нутгийн статустай болгох, энэ сарын 19-нөөс гал зог­соох талаар зөвшилцсөн. Олон улсын ажиглагчид Ук­раины эвлэрлийн зөв­шилц­лийг мөрдөгдөж эхэл­сэн гэж үзэж байгаа ч “Их долоо”, Европын Холбооноос Украины хямралын төлөө Орост хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзсэн тул хориг арга хэмжээ авсан юм.

Гэвч Москва ямар ч ба­римт­гүйгээр буруутгаж буйг үгүйсгэж, Орос улс зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй гэж мэдэгдсэн аж. /Росбалт.ру/

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.