Коронавирусаас урьдчилан сэргийлэх эмийг гаргаж авчээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр Ухань хотод гарсан  шинэ төрлийн коронавирусаар нас барсан хүний тоо 1770-д хүрч, 70548 хүн халдвар авсан гэж  мэдээллээ. Гэхдээ олон хүний аминд хүрсэн энэ халдварт өвчинтэй тэмцэх хүчин чадалтай нь батлагдсан анхны эмийг өчигдрөөс их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Жөжян мужийн Хисун эмийн компани энэ эмийг үйлдвэрлэх зөвшөөрлийг авчээ. Эмийг урьдчилан сэргийлэх, амьсгалын замын өвчин туссан тохиолдолд ашиглах аж. Одоогоор шинээр гарган авсан вирусын эсрэг үйлчилгээтэй энэ эмийг Гуандун мужийн Сычуань хотоос ирсэн ковид -19 вирусаар өвчилсөн  70 хүнд туршилтын журмаар өгч байгаа юм байна. Энэ өвчин анх дэгдсэн Ухань хотод БНХАУ-ын зэвсэгт хүчнээс илгээсэн халдвар авсан хүмүүсийг эмчлэх болон энэ өвчнийг хяналтдаа байлгахад туслах хоёр дахь ээлжийн 1200 эмч өчигдөр ирсэн байна. Тэд Хубэй мужийн эх, нялхсын эмнэлгийн  салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг асрах аж. Түүнээс гадна эмнэлгийн бэлтгэл ажил дууссаны дараа ажиллаж эхлэх юм байна.

БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Ухань хотод гарсан халдварт өвчинтэй тэмцэхэд нь туслах зорилгоор зэвсэгт хүчнээс нэмэгдэл хүч болгон 2600 эмч илгээхээр амласан. Эхний ээлжний 1400 эмч энэ сарын 13-нд  тус хотод ирсэн бөгөөд Тайканг Тонгжи эмнэлэгт ковид-19 өвчин туссан нь батлагдсан өвчтөнүүдийг эмчилж байгаа аж.

БНХАУ-ын зэвсэгт хүчин одоогоор Хубэй муж руу гурван бүлэгт хуваасан 4000 гаруй эмчийг халдварт өвчинтэй тэмцэхэд туслуулахаар илгээгээд байгаа юм. Түүнээс гадна Шаньси мужийн Шиан хотод коронавирусын халдвар авсан хүмүүсийг хэвтүүлж эмчлэх зорилгоор түр эмнэлгийг өчигдөр нээсэн байна. Гаолинг дүүрэг дэх 27542 метр квадрат талбайтай энэ эмнэлэг нь 500 ортой аж. Мужийн эрүүл мэндийн комиссоос энэ эмнэлэгт ажиллуулахаар 600 эмч илгээсэн байна.  Энэ сарын 1-нээс барьж эхэлсэн түр нээгдсэн энэ эмнэлгийг энэ сарын 10-нд барьж дуусчээ. Эмнэлгийг барихад 7000 гаруй ажилчин оролцсон байна. БНХАУ-ын эмч, судлаачид хорт хавдартай өвчтөн энэ өвчинд амархан өртдөг болохыг илрүүлсэн гэж  “Lancet Oncology” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн нийтлэлд бичжээ. Судалгааны хүрээнд тус улсын 575 эмнэлэгт  коронавирусын халдвар авсан 2007 тохиолдлыг судалсан гэж “China Science Daily” сонинд эш татан бичсэн байна. Эмч нар халдварт өвчнөөр өвчилсөн хорт хавдартай, өндөр настай өвчтөнүүдийг эмчлэх саналыг тавьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-02-20 04:47:08
    дэлхийд хөгшчүүл нь ихдээд байгалийн шалгарал явах гээд байна уу даа
  • батзандан 2020-02-19 12:28:55
    үрэлийг идэж болохгүй. хүзүүнээсээ зүү гэсэн шүү
  • Zochin 2020-02-19 12:16:04
    Batalgaatai ymuu?
  • Сүсэгтэн 2020-02-18 09:25:50
    Манай Гандангийн тэргүүн үрэл өгнө гэсэн болохоор энэ хятад эм хэрэггүй . Шашны тэргүүн маань сайн сүжиглээд үрлээ хүртээд залбираад байвал яах ч үгүй гэсэн
  •  2020-02-18 08:56:22
    тарааж эхлээгүй байна
  • Зочин 2020-02-18 03:31:29
    Аль хэдийн гандан хийсэн гээ биз дээ
    • ииииии 2020-02-18 06:36:23
      Үрэл авах гэж хАЛдВАР ТАРААХ юм бна дөө
      • Dorj  2020-02-20 21:02:30
        Халдвар тарааягэж бодоогүй бол хүмүүс ээ үрэлрүү битгий яваарай