''Эрдэнэс-Тавантолгой'' ХК-д хувьцаатай эсэхээ хэрхэн шалгах вэ
“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасан гэдгээ өчигдөр мэдэгдсэн. 
 
Уг шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна. Тэгвэл энэ тухай мэдээллийг "Эрдэнэс-Тавантолгой" аппликейшн, 1,072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай.
 
Иргэн та "Эрдэнэс-Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшигч мөн эсэхээ энд дарж шалгана уу. 
 
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана.
 
• 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
• 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
• 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
• Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus