Н.Энхболд: Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах асуудал яригдаагүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд УОК-ийн дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Дэлхийн 26 оронд 73 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 1873 хүн нас барсан. Нийт нас баралтын 99,8 хувь нь БНХАУ-д байна. Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баяраар 84 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь энэ өвчин тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс ДЭМБ-аас улс орон бүрт энэ өвчний эсрэг авсан арга хэмжээгээ сулруулахгүй байх зөвлөмж хүргүүлж байна. ОУ-ын эрдэмтэн судлаачид энэ өвчний тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буух таамаг дэвшүүлж байгаа юм.Манай улсад шинэ коронавирусын халдвар тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Ийм Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх, эрсдэлийг зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарган хэрэгжүүлж байсан. Үүнийг ирэх гуравдугаар сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэлээ” гэсэн юм. 

-Цагаан сарын баярын өдрүүдээр нийслэлээс гарах орох хөдөлгөөнийг хаах асуудал өнөөдрийн хуралдаанаар яригдсан уу? 

-Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах асуудал яригдаагүй. Цагаан сарын хүртэл нэлээд хугацаа байна. Иймээс бид нөхцөл байдалд ойр ойрхон дүн шинжилгээ хийнэ. Зарим аймгууд орох гарах хөдөлгөөнөө хаасан гэх мэдээлэл аваад байна. Гэхдээ ийм шийдвэрийг аймгууд дангаараа бус ЗТХ-ийн сайдтай харилцан зөвшилцөж гаргах ёстой. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-02-19 10:40:06
    хязгаарлалт хийхгүй бол золгоод хот хөдөөгүй явж өгөх байх даа
  • Zochin 2020-02-19 04:00:10
    Neg eh survaljtai baihgui bol ontsgoi baidal, zam teever gd olon bolhoor hetsuu yum bnaa.