Аялагчид аюул дагуулах вий

Дэлхийн 20 гаруй оронд бүртгэгдээд буй коронавирусийн тархалт буурахгүй хэвээр байна. Өдрөөс өдөрт энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Дэлхийн олон оронд халдварын тоо шинээр бүртгэгдсээр буй. Тухайлбал,  өчигдөр буюу энэ сарын 19-нд манайхны хамгийн их зорчдог дамжин өнгөрдөг БНСУ-д коронавирусийн халдвар авсан тохиолдол нийт 46 болж огцом өсчээ. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хот болон  Инчон ОУНБ-аас илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байгааг анхааруулж байна. Ийнхүү БНСУ-д  иргэдэдээ ДЭМБ-аас гаргасан энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэх уриалга гаргажээ.

Манай улсын хувьд сургууль цэцэрлэгт хөл хорио тогтоож, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хааж, төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гэвч манай улсын зарим иргэдийн хэнэггүй байдлаас үүдэлтэй сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж байна. Тухайлбал, энэ сарын 17-нд Говьсүмбэр аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагджээ. Улмаар шинжилгээ авч яаралтай ХӨСҮТ рүү явуулж, хариу сөрөг гарсан. Тухайн иргэдийн хувьд Тайланд болон Солонгос улсаар зорчоод иржээ. Улмаар халуурах шинж тэмдэгтэйгээр аймгийн эмнэлэгт хандсан байгаа.

Дэлхий даяар тархсан аюулт өвчин харанга дэлдэж байхад коронавирусын  тохиолдол бүртгэгдсэн тоо нь нэмэгдсээр байгаа улсуудад аялах, зорчих урсгал буурахгүй байгаа юм. Мэдээж аялах зугаалах нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ дэлхий даяар эрсдэлтэй байгаа энэ үед аяллын хөтөлбөрөө вирусийн тархалт бууртал хойшлуулах нь нийтэд тустай таны шийдвэр юм. Манай улсын хувьд эрсдэлийн түвшин хамгийн өндөртэй орны тоонд орсон. Иймээс шийдвэр гаргах түвшинд шаардлагатай бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Ийм үед аялагчид, халдварын эрсдэл өндөр байгаа улсуудаар зорчиж эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсээр байгааг аялахаар төлөвлөж буй иргэн та анхааралдаа авах хэрэгтэйг сануулах нь илүүц биз.

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мангаруудыг битгий оруул 2020-02-20 07:47:39
    Мэдсээр байж өвчний үүр рүү явсан мангаруудыг битгий авчираад бай тэндээ өвчин намдтал байх ёстой. Хөл хорионы бүх зардлыг нь өөрсдөөр төлүүл
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-02-20 03:48:44
    Мэлхий шиг царайтай аялалд дуртай нөхөр хаан байна вэ?
    162.158.88.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Бүсгүй 2020-02-20 11:13:01
      Мэлхийхүү юу? хахахахах Нээрээ зурагтаар яасан ч гарах дуртай юм, ямар ч олон үгтэй юм. Нэг авах юм нь мэлхий харчаад нөхрөө харахаар супер залуу харагдаад....
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-20 01:43:46
    өвчин арилтал ирэхгүй тэндээ аргалж бай эсүүл үх гэж гарын үсэг зуруулаад гарга.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах