''Диамонд принцесс'' хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ

Японы Ёкохама боомтод коронавирусын халдвар тархахаас сэргийлж энэ сарын 3-наас  хөл хорионд оруулсан “Диамонд принцесс” хөлөг онгоцны зорчигчдыг хөлөг онгоцноос буулгаж эхэлсэн байна. Удаан хугацаагаар хөл хорионы улмаас эрэг дээр буух боломжгүй байсан зорчигчдыг хөлөг онгоцны ойролцоо тэднийг авч явах 10 гаруй автобус хүлээж байжээ. Мөн өчигдөр энэ өвчний халдвар аваагүй 500 гаруй хүнийг хөлөг онгоцноос бууна гэж найдаж байсан аж. Харин Японд суугаа ОХУ-ын Элчин сайд хоёр иргэн нь өчигдөр хөлөг онгоцноос буусан гэж мэдээлсэн байна. Түүнээс гадна Японы Гадаад яамны ажилтнууд зорчигчдыг нисэх онгоцны буудал хүртэл дагалдана гэж нэмж мэдэгджээ.

Японы Эрүүл мэндийн сайд Кацунобу Като “Диамонд принцесс” хөлөг онгоцны зорчигчдод тавьсан хөл хорионы хугацаа дууссан талаар мэдээлсэн байна. Тэрээр “Коронавирусын шинжилгээ нь эерэг гарсан зорчигчид эрэг дээр бууж болно. Харин халдвар авсан нь илэрсэн зорчигчдыг эмнэлэгт хэвтүүлнэ” гэв. Түүний хэлснээр зорчигчдыг хөлөг онгоцноос буулгах ажиллагаа маргааш дуусна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.